Ч.Ганбатын бүтээл “ТОП-30”-д багтав
2019-12-20

 

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос AIPS Sport Media Awards уралдааныг хоёрдахь жилдээ зарласан бөгөөд энэ жилийн шалгаруулалтад 125 орноос 1746 бүтээлийг хүлээн авчээ.


Эдгээрээс фото зургийн СПОРТЫН ҮЙЛ ЯВДАЛ ангилалд шилдэг 30-д багтсан бүтээлийг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо зарлахад тэдний эгнээнд Монголын спортын сэтгүүлч Ч.Ганбатын “Before a catch!” бүтээл шалгаран үлджээ.


Сонирхуулахад тус ангиллын шилдэг гурван зургийг 2020 оны нэгдүгээр сарын 15-нд тодруулж, улмаар ялагчийг хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотод зарлах юм байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр үзнэ үү:
http://www.aipsmedia.com/index.html?page=artdetail&art=26872&AIPS-Sport-Media-AwardsTOP-30



М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин