ГЕГ:15 сая хүртэлх төгрөг хилээр нэвтрүүлж болно
2019-12-20

 

Монгол Улсын хилээр 15 сая хүртэлх төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг гаальд мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх боломжтой боллоо. Өмнө нь улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөхөд таван сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байсан бол энэ дүнг гурав дахин нэмэгдүүлсэн нь олон улсын жишигт нийцүүлж буй хэрэг хэмээн ГЕГ-аас тайлбарлалаа.

АНУ-ын хилээр 10.000 ам.доллар болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болдог. Харин ОХУ-д 3000 ам.доллар, БНХАУ-д 5000 ам.доллараас дээш хэмжээний валютыг гаалийн мэдүүлэгт дурдах шаардлагатай байдаг аж.

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
орос ч гэсэн 10000$ байдаг
2022-01-21
irgen:
evropiin byh orond 10000 baidag
2019-12-20