Онцгой гавьяатай алба хаагчид
2019-12-20

DSC9836.jpg

 

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу хоёрдахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон зургаан алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо

 

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын аврагч, ахлагч Баярсайханы Түмэнбаяр

 

Ахлагч Баярсайханы Түмэнбаяр нь уурхай, уулын үйлдвэрлэлийн 90 орчим удаагийн ослын голомтод үүрэг гүйцэтгэж, 114 хүний амь насыг авран хамгаалсан байна. Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд гарсан осол, Налайхын уурхайн голомтод ажиллаж, осолдсон 3 иргэний цогцсыг 135 метрийн гүнээс гаргасан. Мөн улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцож байна.

 

 

НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Гомбын Отгонбаяр

 

Ахлах ахлагч Гомбын Отгонбаяр нь Онцгой байдлын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 1046 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 919 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 19 тэрбум төгрөгийг авран хамгаалж, 236 буцалтгүй нэрвэгдэгчийг ослын голомтоос гарган авчээ. 2005 онд Бөмбөгөр худалдааны төв, 2007 онд Монгол Ардын хувьсгалт намын төв байр, 2008 онд Анун худалдааны төвийн агуулах, 2014 онд Нарантуул Олон улсын худалдааны төвийн хүнсний зах, 2017 онд “Говь” ХХК-ийн агуулах, 2019 онд БЗД-ийн “Е-Март” худалдааны төв, “Өнөр бүл” хүүхдийн төвд гарсан объектын гал түймрийн дуудлагаар ажиллан, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд 60 хоног үүрэг гүйцэтгэсэн. Мөн Туул гол дагуу хөдөлгөөнт завьт эргүүлийн үүргийг 110 гаруй удаа гүйцэтгэж, 60 гаруй эрдэнэт хүний амь насыг авран, буцалтгүй 40 нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх ажиллагаа явуулан гаргаж холбогдох байгууллага, ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.

 

 

Завхан аймгийн Онцгой байдлын газрын  Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Хашбатын Баярсайхан

 

Хошууч Х.Баярсайхан нь Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллах  хугацаандаа Завхан аймгийн хэмжээнд тохиолдсон 68 удаагийн гамшиг, ослын дуудлагаар  ажиллаж, 53 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирч болзошгүй  800 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. 2017 онд Отгонтэнгэр  ууланд осолдсон 17 уулчдын цогцсыг эрэн хайх ажиллагаа, автомашины ослын дуудлагаар ажиллан нэрвэгдсэн 4 иргэний амь насыг болон 24 айлын 60 гаруй малчин, ард иргэд,  хил залгаа 2 сумын 3 багийн 250 малчин өрхийг учирч болзошгүй эрсдэлээс авран хамгаалжээ.

 

 

Завхан аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Ганболдын Пунцагсанжаа

 

Ахлах дэслэгч Ганболдын Пунцагсанжаа ньЗавхан аймгийн хэмжээнд тохиолдсон 16 удаагийн гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 9 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 150 гаруй сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалсан. 2017 онд Отгонтэнгэр  ууланд осолдсон 17 уулчдын цогцсыг эрэн хайх ажиллагаа, автомашины ослын дуудлагаар ажиллан нэрвэгдсэн 4 иргэний амь насыг болон 24 айл өрхийн 60 гаруй малчин, ард иргэд,  хил залгаа 2 сумын 3 багийн 250 малчин өрхийг учирч болзошгүй эрсдэлээс авран хамгаалжээ.

 

 

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин ахлагч Дэлгэрсайханы Доржсүрэн

 

Ахлагч Дэлгэрсайханы Доржсүрэн ньнийт 80 гаруй удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 4 хүний амь нас, 250 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 2015, 2017 онд Зүүн 3 аймгийн 9 сумыг хамарсан ой, хээрийн түймэрт 52 хоног, 2019 онд ОХУ-аас орж ирсэн ойн түймэрт 22 хоног, 60тн шатахуунтай автомашин осолдсон дуудлагад 2 хоног, Хэрлэн Жаргалант голуудад 4 хүн амь насаа алдсан осолд 12 хоног  тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.

 

This image has an empty alt attribute; its file name is J1A9545-1024x682.jpg

 

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Батсуурийн Бямбасайхан

 

 Ахлах ахлагч Батсуурийн Батсайхан  ньОнцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 1659 удаагийн гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 510 гаруй хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 33,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Саруул худалдааны төв, “Сандей” Плаза,  “Орчлон” хороолол, “Барс-2” худалдааны төв, И Март худалдааны төв,  “Туушин” ХХК-ийн гараашийн барилгад гарсан галаас  гадаад улсын 10 иргэнийг,  “Дашваанжил” ХХК-ийн борлуулалтын төв,  “Цагаан хаш” хуванцар савны үйлдвэрийн барилга,  “Багшийн хөгжлийн орд”-ны барилгад гарсан гал түймрээс 20 хүний амь насыг авран хамгаалсан. Мөн Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр  хорооны 5850 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй 4255 зөрчлийг илрүүлж, 1211 зөрчлийг газар дээр нь арилгуулсан зэргээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene albaniihan estoi sain ajilladag, hiih estoi ajil orgoson tangargaa jinhen bielyyldeg albaniihan bol ed nar, bayr hyrgie
2019-12-20
зочин:
хийх ёстой ажлаал хийж байгаа хүмүүс ингэж сүржигнээд хэрэггүй АВЛИГАЧИН дарга нар энэ байгуулагаас төрдөг тэгээд шорон явдаг Бадрал хуулийн байгуулагаар шалгагдаал байгаа
2019-12-20