Макао Хятадад нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэж байна
2019-12-20

 

 

Португалийн колони байсан Макао БНХАУ-д нэгдсэний 20 жилийн ойг тус хотод өргөн тэмдэглэж байна. Ойн ёслолын арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жинпин оролцож байгаа бөгөөд тэрбээр үг хэлэхдээ Макаогийн эдийн засгийн өсөлт хурдацтай байгааг цохон тэмдэглэжээ. 

 

Макао Хятадад нэгдсэнээс хойш ДНБ нь 6,5 тэрбум доллараас 55 тэрбум доллар хүртэл өссөн байна. Энэ хот нь мөрийтэй тоглоомыг хууль ёсоор зөвшөөрдөг Хятадын цорын ганц бүс нутаг юм.

 

Ши Жинпиний онцолсноор өнгөрсөн онд 36 сая гаруй жуулчин Макаод иржээ. Мөн энэ хот "нэг улс, хоёр систем" загварыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн жишээ хэмээн Ши Жинпин онцолсон байна.

 

 

Макао Хонконгийг орлох санхүүгийн төв болно

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин