ОХУ: Халдлага үйлдсэн этгээдийн ээж хүүгээ арабуудтай холбоотой байсан гэж мэдүүлжээ
2019-12-20

 

 

Өчигдөр буюу 12 дугаар сарын 19-нд Москва хотын төвд зэвсэгт халдлага үйлдсэн этгээдийн хэн болохыг тогтоожээ.

 

Regnum  агентлагийн мэдээлснээр, гэмт этгээд нь Москва мужийн уугуул, 39 настай Манюров Евгений Фатихович гэгч байсан гэнэ. Тэрбээр "Сайга" ангийн карабинаар буудсаны дээр биедээ өөр галт зэвсэг болон хутга авч явжээ.

 

Түүнчлэн гэмт этгээд өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд болсон практик буудлагын тэмцээнд гуравдугаар байранд орсон талаарх мэдээлэл  Москвагийн буудлагын спортын сайт дээр гарч байсан аж. 

 

Гэмт этгээдийн хувийн мэдээллийг олж тогтоосны дараа цагдаагийнхан түүний гэрт нэглэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр долоон ширхэг галт зэвсэг илэрсэн бөгөөд тэдгээр нь бүгд Манюровын нэр дээр албан ёсны бүртгэлтэй байсан гэнэ. Мөн их хэмжээний сум олджээ. 

 

Цагдаагийнхан гэрт нь нэгжлэг хийх үед гэмт этгээдийн ээжийн хэлсэн үг цагдаагийнхны анхаарлыг илүүтэй татсан байна.

 

"Сүүлийн жилүүдэд тэр хэд хэдэн хамгаалалтын газруудад ажиллаж байсан ч удалгүй ажлаасаа гарч байсан. Сүүлийн үед ажил хийгээгүй, утсаар ямар нэг арабуудтай яриад байдаг болсон. Тэд англиар ярьдаг байсан учраас би юу ч ойлгоогүй" хэмээн гэмт этгээдийн ээж өгүүлсэн байна.

 

 

ВИДЕО: Москва хотын төвд зэвсэгт этгээд халдлага үйлджээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Utsaa awaad Salem malekum gsn bj bolno. Zaawal arab bh alabguch ymar neg laliin shashintan bj mdne.
2019-12-24
т:
hehe utasaar angliar yaridag ter n arabuud bsan gdgiig angli hel medehgu eej n yaj medsen yum bol
2019-12-22
Utsaa awaad Salem malekum gsn bj bolno. Zaawal arab bh alabguch ymar neg laliin shashintan bj mdne.
irgen:
manaid tagnuuliinhan sain ajillah heregtei hileer galt zevseg oruulah geed barigdsan geed l umnuud sonsogdood baidag shyy ….
2019-12-20