Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна
2019-12-21

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

 

2019 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин