Намыг бус нэр дэвшигчийг харгалзах сонголт
2019-12-23

 

Парламент УИХ-ын сонгуулийн хуулийг батлаад байна. 2020 оны УИХ-ын сонгууль мажоритар буюу олон мандатттай томсгосон тойргоор явагдана. Энэ тогтолцоогоор өмнө нь 1992, 2008 онд сонгууль явуулж байсан. Нэг тойрогт олон мандаттай, нэг намын гишүүд  ч бие биетэйгээ өрсөлддөг энэ тогтолцоог улс орны хөгжилд хэрэгтэй, сонгогчдын эрхийг бодолцсон гэж хууль санаачлагчид онцолж байгаа. Өмнөх мажоритар тогтолцоогоор явагдсан сонгуулиудаас харжбайхад олон мандаттай тойрогт сонгогчид саналаа өгөхдөө  намыг бус хүнийг  хардаг нь  илүүтэй давамгайлдаг. УИХ-ын сонгуулийн хуульд нэмж тусгасан шинэ заалтуудаас дуръя.

 

Ирэх сонгуулиар   авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шйтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглох заалтыг нэмж тусгалаа. Ингэхдээ авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан эсэх талаар цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа авах юм.

 

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно гэсэн заалтыг тусгасан юм. Ингэхдээ одоо мөрдөгдөж байгаа бүртгэлийн тухай хуулиар иргэний регистрийн дугаар, овог нэр, байнга оршин суугаа хаягийн талаарх мэдээлэл нь хязгаартай мэдээлэлд багтдаг учраас сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр авсан улс төрийн намууд хувилж олшруулахгүй, тараахгүй байх үүрэг хүлээх учиртай тул энэ талын зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэсэн байр суурийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлж байсан.

 

“Эвслийн аль нэг нам даргаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” мөн тусгаад байгаа. Сонгуульд намууд эвсэл болж ороод дараагаар нь задардаг. Эвслийг хэврэг байлгаж болохгүй гэдгийг гишүүд хэлж байлаа. 

 

Сонгуулиар цахим орчныг хязгаарлах санал гишүүдийн зүгээс цухалздаг ч хуульчилж болохгүй гэдгээ эрхбиш мэднэ. Сонгуулиар цахим орчныг хянах, хязгаарлах асуудлыг  тусгаагүй гэдгийг хууль санаачлагчид онцолж байсан.  Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийх шаардлагыг нэмэгдүүлжээ. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа явуулах цахим сайт нь бүртгэлтэй, түүгээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийнэ хийх юм.

 

Ирэх сонгуулиар 22 хоног сурталчилгаа явагдана. Өмнө  нь 18 хоног байсныг дөрөв хоног нэмэгдүүлсэн. Мөн  хандивын хэмжээ иргэн гурван сая байсныг таван сая, аж ахуй нэгж 15 сая байсныг 20 сая болгоод байгаа.Басхүү энэ удаагийн сонгуулиар сонгогчийн хуруун дээр санал өгсөн тэмдэглээ хийхгүй. Учир нь санал өгсөн гэх тэмдэглээ сонгогчдод харшил өгч, эмчилгээний төлбөрийг СЕХ гаргасан тохиолдол ч өмнөх сонгуулиудаар гарчээ. 

 

Сонгууль хууль батлагдсантай холбогдуулан СЕХ сонгуулийн бэлтгэл ажлын цаг хугацааны хуваариа гаргана. Ямартай ч тойрогт мандат хуваарилах зураглал эрх баригчдыг хөшигний ард бус ил тэмцэлдүүлнэ гэж ажиглагчид харж байна.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
namuudiin huuchin hymyysiig songohgui baihoo…shine chadaltai olon hyn garah baih gej naidaj baina
2019-12-23
Удирдах зөвлөл гэж нэг урьхи бий
2019-12-23
HAHAHAHAHA:
Энэ сарын 20-ны өдөр буюу баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ жил болжээ. Уг шинэ жилийг маш тансаг зохион байгуулж, МАН-ын бүхий л шатны дарга, удирдах албан тушаалтай хүмүүсийг урьж оролцуулсан байна. МАН-ын дарга нарын шинэ жилийг Египетийн хаан хатны нүсэр загвартай алтан шаргал хувцас өмссөн хөтлөгчид хөтөлжээ. Эрэгтэй хөтлөгч нь МУГЖ, жүжигчин Н.Ариунболд байжээ. Хөтлөгчиддөө алтан шаргал Египетийн хаан хатны хувцас өмсгөссөн нь эрх баригч МАН мөнгөтэй гэдгээ харуулах гэж хичээсэн хэмээх яриа ч яригдаж байна.
2019-12-23