Франц: Эсэргүүцлийн улмаас бүх төрлийн тээврийн хэрэгсэл саатжээ
2019-12-23

 

Франц улсад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан 12 дугаар сараас эхэлж, олон хотод эсэргүүцлийн арга хэмжээ өрнөсөөр байгаа юм. 

 

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 23-ны даваа гаригт дахин эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд тээвэр, эрчим хүчний салбарынхан, багш, эмч нар оролцох юм байна. 

 

Эсэргүүцлийн ажиллагааны улмаас Францын нийслэл Парис хотноо метроны ажиллагаа бүрэн зогссон бөгөөд галт тэрэг, автобусны хөдөлгөөн ч саатсан талаар ВВС мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, агаарын тээврийн компаниудын нислэгийн тоогоо цөөлж байгаа гэнэ. Мөн нийтийн тээвэр бүрэн саатсан тул зам дээр олон километр үргэлжилсэн түгжрэл үүсч, хүмүүс хүрэх газарруугаа явган алхаж хүрч байгаа аж.

 

 

Франц: Макрон Ерөнхийлөгчийн тэтгэврээс татгалзав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин