Мүн Жэ Ин: Солонгосын хойг дахь хурцадмал байдал хэнд ч ашиггүй
2019-12-23

 

 

Солонгосын хойг дахь нөхцөл байдал улам хурцдах нь Сөүл, Бээжин, Пхеньяны алинд нь ч ашиггүй гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч мэдэгдлээ. Тэрбээр Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзалт хийхийн өмнө ийнхүү мэдэгдсэн байна.

 

"Хойд Солонгос болон АНУ-ын хоорондын хэлэлцээр зогссон, Солонгосын хойг дахь хурцадмал байдал улам нэмэгдэж байгаатай холбоотой үүссэн нөхцөл байдал манай хоёр орон, БНАСАУ-ын  аль алиных нь ашиг сонирхолд нийцэхгүй " хэмээн Му Жэ Ин цохон тэмдэглэжээ.

 

Түүнчлэн БНСУ болон БНХАУ бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгоход дорвитой үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэн, Хятад улс цөмийн зэвсэггүй болгох, энх тайван тогтооход "чухал үүрэг" гүйцэтгэж байгаа хэмээн онцолсон байна.

 

Үүний хариуд Ши Жинпин Мүн Жэ Иний айлчлал хоёр талын харилцаа болон Хятад, Өмнөд Солонгос, Японы оролцоотой гурван талт хамтын ажиллагаа цаашид хөгжихөд дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

 

Дашрамд дуулгахад, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин даваа гаригт Бээжин хотноо газардсан бөгөөд Ши Жинпинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн байна. Үүний дараа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай Хятадын Чэнду хотноо уулзахаар төлөвлөжээ. Хэлэлцээрийн явцад Зүүн Хойд Азийн гурван орны хамтын ажиллагаа, бүс нутаг болоод олон улсын асуудлууд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход Сөүл, Токио, Бээжин хамтран ажиллах талаар ярилцана гэж Синхуа мэдээллээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www
2019-12-23