Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2019-12-24

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

 

2019 оны 12 дугаар сарын 24-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин