73 настай боксчин дэлхийн дээд амжилт тогтоожээ
2019-12-24

 

Америкийн боксчин Альберт Хьюз дэлхийн хамгийн ахмад настай мэргэжлийн боксчин хэмээн Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. 

 

Тэрбээр 73 настайдаа рингэн дээр гарч, өрсөлдөгчөө нокаутанд оруулсан байна. Энэ тулаанаас өмнө боксчин 37 жил орчим тулалдаагүй гэнэ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр Хьюз мөн л олон жил рингэн дээр гараагүй 43 настай Треймен Таунстай тулалджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Треймен 73 настай тамирчинтай харьцуулахад тулаан завсарласан хугацаа нь харьцангуй бага, 12 жил байсан гэнэ.

 

Тулааны үеэр залуу тамирчин  Хьюзын эсрэг нэг их удаан тэсч чадалгүй, хоёрдугаар раунд дээр нокаутанд орсон бол ялагч нь Дээд амжилтын номонд бичигдсэн байна.

 

Ингэснээр 2017 онд 60 насандаа хамгийн ахмад настай боксчноор бүртгэгдсэн Стив Уордын дээд амжилтыг эвдсэн байна.

 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шаал худлаа тоглолт нэртэй юм байх чинь билээ
2019-12-25
Куэ мен болно оо болно. Мундаг хуч чадал оюунтай хун байна.
2019-12-24