Ватикан улс Олимпийн хороотой болно
2019-12-24

 

 

Ром хотын доторх, шашны бие даасан хот улс Ватикан ойрын үед Олимпийн хороогоо байгуулж, тэр ч байтугай “Парис-2024” олимпийн нээлтийн жагсаалд оролцож магадгүй байна.

 

Энэ тухайд Ватиканы хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Бид Олон улсын олимпийн хороотой маш сайн харилцаатай. Энэ харилцааг цаашид тогтвортой байлгахын тулд Олимпийн хороогоо байгуулах нь зүй ёсны хэрэг болж байна. Өнөө цагт спортгүй юм огт байхгүй болсон, харин түүний эргэн тойрон дахь ёс зүй, үнэт зүйлсийг хадгалахад сүм хийдийн нөлөө хэрэгтэй” гэжээ. 823 оршин суугчтай Ватиканд хамгийн анхны спортын холбоо байгуулагдсан нь хөнгөн атлетикийнх. Тус холбоо 2019 оны нэгдүгээр сард бий болжээ.

 

“Манайд мөн хөлбөмбөг, таэквондо, крикетийг тоглодог. Эхний ээлжинд 5-6 холбоо байгуулчихвал Олимпийн хороогоо үүсгэх боломжтой. Манай тамирчид медалийн төлөө өрсөлдөхийг гол зорилго болгохгүй, хэзээ нэгэн цагт олимпийн нээлтийн ёслолд жагсахыг л хүсч байна” гэв.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин