Эсэргүүцэл гаргахгүйн үүднээс 140 оюутныг баривчилжээ
2019-12-24

 

 

Энэтхэгийн иргэншлийн тухай шинэ хуулийг эсэргүүцэх жагсаал зохион байгуулахаар оролдсон хэргээр Нью-Дели хотноо 140 оюутан баривчлагдсан бөгөөд тэдгээрийн 79 нь эмэгтэй оюутан байсан гэж  Regnum  агентлаг  мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баривчлагдсан оюутнуудын ихэнх нь хэдэн цагийн дараа суллагдсан ч оюутны байгууллагууд цагдаагийнхныг хууль зөрчин баривчилгаа явуулсан гэж буруутгасан бол цагдаагийнхан тэднийг нийслэлийн төв хэсэгт олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах хориг дэглэмийг зөрчсөн гэж буруутгажээ.

 

Эргэн сануулахад, Энэтхэг улсад иргэншлийн тухай шинэ хуулийг хэлэлцэхтэй холбоотойгоор сүүлийн үед эсэргүүцлийн давалгаа, эмх замбараагүй байдал үүссэн юм. Шинэчилсэн хуулинд Бангладеш зэрэг хөрш орнуудын шашны цөөнхүүд эх орондоо хавчигдан шахагдсан гэдгээ батлаж чадвал Энэтхэгийн иргэншил авах боломжтой талаар тусгасан байна. 

 

Энэтхэг: Эмх замбараагүй байдлын улмаас тээврийн салбар гацаанд оров

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин