Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна
2019-12-24

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

 

Орон гэргүй тэнэмэл иргэдийн хувьд нийгмийн хамгааллын болон бусад нийгмийн үйлчилгээ болох тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийн гадна үлдэж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй шалтгааны улмаас нийгмийн харилцаанаас гадуурхагдаж байдаг.

 

 

2019 оны байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрээр тэнүүчлэн амьдардаг, орон гэргүй 120 орчим иргэн  бүртгэгджээ. Эдгээр иргэдийн ихэнх хувь нь архины хамааралтай, архинд донтох өвчтэй, байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирч байдаг.

 

Уг ажлын хүрээнд дээрх иргэдийг бүртгэлжүүлэхээс гадна халуун хоол, цайгаар үйлчилж хүнс тэжээл, дулаан хувцас хэрэглэл зэрэг наад захын хэрэгцээний тусламж дэмжлэг үзүүлж, халуун усанд оруулах, үсийг нь засах, ДОХ, тэмбүү, сүрьеэ болон бусад эрүүл мэндийн ерөнхий үзлэгт хамруулж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зэргээр нийгмийн халамж, үйлчилгээг үзүүлж байна.

 

 

Түүнчлэн эдгээр иргэдэд гэмт хэрэгт өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны хор уршгийн талаар мэдлэг, мэдээлэл олгож “Амьдрах ухаан төв” төрийн бус байгууллагад хүлээлгэж өгөх ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Өнгөрсөн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 27-нд “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяа Улаанбаатар хотын нэгэн томоохон цэнгээний газарт төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний төрсөн өдөрт нэр нөлөө бүхий олны танил эрхмүүд, томоохон бизнесмен улстөрчдийн хүүхдүүд уригдан ирсэн бөгөөд тэдний дотор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч мөн байсан байна. Найр хавтгайрч зочид ч архи дарсанд нилээд халуурч. Н.Номтойбаяр ч мөн нэлээд халамцсан бөгөөд төрсөн өдөрт уригдан ирсэн гэр бүлийн 2 залууг доромжлон, улмаар зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, вэб сайтуудад гарчээ. Гэтэл гэр бүлийн 2 залуусын 1 нь ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайван байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг согтуурсан үедээ архины шилээр цохиж хүнд гэмтээжээ. Х.Тайван нь согтуурсан үедээ гишүүний нүүрэн тус газарт нь архины шилээр нэг удаа цохин гэмтэл учруулсан бөгөөд маргаан үүсэх үед нь хамт байсан хүмүүс нь таслан зогсоосон байна. Түүнийг юуны учир ийнхүү гишүүний толгой руу архины шилээр цохисныг одоогоор нууцалсан хэвээр байна. Уг асуудлыг 2 тал ихэд нууцалж байгаа бөгөөд баттай эх сурвалжийн мэдээлсэнээр одоогоор хүнд гэмтээд буй гишүүн цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь нүүрэндээ багагүй хэмжээний гэмтэл авсан эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байгаа аж. Хурцийн ТАЙВАН 1990 онд Улаанбаатар хотод төржээ.
2019-12-30
Эд нарыг АЛБАДАН АЖИЛЛЛУЛЖ АЖЛЫН АМТ ҮЗҮҮЛЭх хэрэгтэй МАш залхуу хүмүүс бдаг.Үгүй гээд ажиллахгүйй бол Газ-Д!!!
2019-12-25
Zagdaa geed neg sdu bna. Baahan hun hucheer tsugluulj zarj iddeg baagii. Humuusiig ni taraa gehleer uhchihgeed.
2019-12-25