Хамгийн их орлоготой тамирчдыг Мэйвэдер өнгөлөв
2019-12-25

 

 

 

Улиран одож буй арван жилд хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтын аравдугаарт “Формула-1”-ийн дэлхийн зургаан удаагийн аварга Льюис Хамилтон багтжээ. “Форбс”-ын албан ёсны вэбсайтнаа мэдээлснээр британи уралдаанч 2010-2019 оны хооронд 400 сая ам.долларын орлого олсон байна.

 

Энэхүү жагсаалтыг мэргэжлийн боксын дэлхийн аварга, ялагдашгүй Флойд Мэйвэдер 915 сая ам.доллараар тэргүүлдэг юм. Түүний удаад мөнхийн өрсөлдөгч хоёр хөлбөмбөгчин бичигдсэн байна. Хоёрдугаарт Португалийн шигшээ болон “Ювентус” клубийн мэргэн бууч Криштиану Роналду (800 сая), гуравдугаарт Аргентиний шигшээ болон “Барселона” клубийн од Лионел Месси (715 сая) оржээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин