БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
2019-12-25

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг ИЖБ-ээ барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар түлхүү ярилцав.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгааг илэрхийлж, хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэдийн солилцоог идэвхжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
Пунцаг:
Солонгос хараар ажиллаж байгаа монгол иргэдийг баригдвал хорин мянган воны торгуултай гэж байгаа юм байна харин манай төр засаг монгол орондшиг хот хөдөөгүй тэнүүчлэн явдаг золбин нохой шиг солонгосчуудад ямар арга хэмжээ авдаг бол доо хөөрхий
2019-12-25
түлээнүүд мянга мянгаараа харлаад шаахаар хэн виз өгөх вэдээ, толгой гэж олгой юмаа
2019-12-25