Ч.Хүрэлбаатар: Бизнесмэн гишүүдийн өргөн барьсан төсөл Татварын багц хуультай уялдаагүй
2019-12-25

Засгийн газрын  хуралдаанаар Татварын багц хуулийг дагаж мөрдөх журмуудыг баталлаа.  Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Татварын  багц хуулийг мөрдөх журамд юу юу тусгасан бэ?

 

-Татварын багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлснээр жилийн дараа ээлжит бус чуулганаараа хэлэлцэж, баталсан. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд очдог татварын дарамтыг буулгах, иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн өөрчлөлтийг багцаар нь шийдсэн.  Дэлхийн бусад орнуудын туршлага, жишгийг авч үзсэн. Хуулийн өөрчлөлтийг хийхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Дагаж мөрдөх 40 гаруй журмыг олон нийтээр хэлэлцүүлснээр сүүлийн журмуудыг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дууслаа. Хуулийг дагаж мөрдөх бэлтгэл бүрэн хангагдсан буюу хууль хэрэгжихэд бэлэн болсон. Зарим бизнесмэн гишүүдээс энэ чиглэлээр зарим хуулийн төсөл санаачлаад явж байсан. Гэхдээ энэ нь Татварын багц хуульд уялдаагүй зүйл. 

 

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-Засгийн газар урт хугацааны турш судалж байж, татварын бодлогоо УИХ-аар батлуулсан. Сонгууль дөхөж байна, бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүд их байдаг. Тэд энэ асуудлыг тавьж байна гэж ойлгож байгаа.

 

-2020 оны есдүгээр сард багтан Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргана гэсэн. Энэ асуудлаар Сангийн яам хэрхэн ажиллаж байгаа вэ?

 

-Ерөнхий сайд захирамж гаргаж, Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулан, Сангийн сайдаар ахлуулсан. Ажлын хэсэгт Сангийн яам, АТГ, Тагнуулын ерөнхий газар, шүүх, прокурор гээд бүх байгууллагын төлөөлөл багтсан.  Нийт долоон хуульд өөрчлөлт оруулахаар санал гаргаж, батлууллаа. Үүнээс гадна саарал жагсаалтаас гаргах ажлын төлөвлөгөөг боловсруулж байна. Нэгдүгээр сарын 20-нд Бээжинд хамтарсан группын хурал болно. Энэ хугацаанаас өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой. Үүний дараа хоёр болон тавдугаар сард болох ФАТФ-ын хуралд тайлангаа тавьж, ажиллах юм.

 

-Тухайлбал...?

 

-Үл хөдлөх хөрөнгийн тухай, үнэт чулуун эдлэлээр дамжуулж мөнгө угаалт хийгдэх магадлалтай гэж үздэг. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээнд хуулийн орчноо дутуу тооцоолсон байна. Хөрөнгийн үнэлгээг санхүүгийн үйлчилгээнд хамруулаагүй байгаа тул хууль бус зүйл хийгдэх магадлалтай гэж үзсэн. Тиймээс мөнгө угаах, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүй байдлын тухай гэх зэрэг долоон хуульд өөрчлөлт оруулахаар байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Дураараа дургих эрхийг УИХ болон гишүүдэд олгож болохгүй. Засгийн газрын зөвшөөрөл аваагүй нэг ч хууль УИХ- аар хэлэлцэгдэх ёсгүй. Бодлогын яамаар хэлцэгдээгүй асуудал судалгаагүй гэсэн үг. Өнгөрсөн хойно нь гоншигноцгоох юм. Боль!!!
2019-12-27
Болд:
Ер нь НӨАТ-н буцаан авалтыг 5 орчим хувь болгох хэрэгтэй Тэгвэл Гааль дагасан авилгал ялангуяа Замын Үүд орчмын авилгал баталгаатай багасна Буцаан олголт өндөр байх тусам хүмүүс татвараа шударгаар төлөөд буцаан авалтаа авахийг илүүд үзнэ
2019-12-25
Болд:
Ер нь НӨАТ-н буцаан авалтыг 5 орчим хувь болгох хэрэгтэй Тэгвэл Гааль дагасан авилгал ялангуяа Замын Үүд орчмын авилгал баталгаатай багасна Буцаан олголт өндөр байх тусам хүмүүс татвараа шударгаар төлөөд буцаан авалтаа авахийг илүүд үзнэ
2019-12-25
САНГИЙН САЙДАА:
БИЗНЕСМЕН ГИШҮҮН ГЭЖ БАЙДЫМ БОЛЖ БАЙНА УУ. ТЭГЭЭД БИЗНЕСМЕН ГИШҮҮД НИЙЛЭЭД ХУУЛЬ ӨРГӨН БАРЬСЫМ БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД ТЭР БИЗНЕСМЕН ГИШҮҮД ТАТВАР ООГТ ХАМААГҮЙ ЭЭ. ГЭЖ ХУУЛЬ ГАРГУУЛАХ ГЭЭД ЛОББИ ХИЙЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ. САНГИЙН САЙДАА . ХУУЛИЙГ НЬ ТОГТОЖ УНШИВАЛ ЯГ ТАНЫ ЯРЬСАНЫ ЭСРЭГ БАЙГАА ГЭДЭГ ДЭЭР 100 ДОЛЛОРООР МӨРИЙЦЭХ ҮҮ
2019-12-25