Жүжигчин Д.Баттөмөр улс төрд хүч үзэх үү
2019-12-26

 

"Рашаантын 18", "Приусны босс", "Өнөр бүл өнөө цагт" зэрэг уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин СТА Д.Баттөмөр сонгуульд нэр дэвших болсон тухай мэдээлэл цацагдаад байна. 

 

Тун саяхнаас "Гурван сая инээд" шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж "инээд муутай" хэмээх дүгнэлтийг олон нийтээс хүртээд буй тэрбээр энэ удаад улс төрд хүч сорихоор шийдэв үү. Эсвэл тун удахгүй нээх гэж буй "Таарсан хоёр" уран сайхны киноны үйл явдалтай холбоотой юу? 

 

Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн "Банш" хочит Батаа УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэхийг 2019.01.01-ний өдөр "Corporate Convention Centre"-т албан ёсоор нээлтээ хийх "Таарсан хоёр" уран сайхны киноны үеэр түүнтэй таарч өөрөөс нь тодруулах л үлдлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин