Бага насны хүүхэдтэйгээ цасанд суусан иргэнийг аврав
2019-12-26

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас /аймгийн төвөөс урд зүгт 210 км-т/ Сүхбаатар аймгийн чиглэлд 12.24-ний өдрийн 08:00 цагийн орчимд иргэн Б /57 настай, эрэгтэй/, Н /6 настай, эмэгтэй/ нар “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй болжээ.

 

Энэ тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 2 алба  хаагч, ар гэрээс нь 1 иргэн, 1 автомашинтай, нийт 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20:50 цагт Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ сураггүй болсон 2 иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
Keith Tyrone:
LOST YOUR CRYPTO? THIS IS HOW YOU CAN RECOVER THEM. I am Keith Tyrone, a Sweden born programmer living in Phoenix. After mining 100 btc worth $2.6M early 2021, I decided to sell off my old laptop and had to save all the wallets, private keys and passwords to a small hard drive known as Iron keys. Unluckily the drive got lost. I tried several times to enter the password with no luck. I had to look for a hacker's help to revive my wallet. That's when I came across Recovery Masters, modernized experts in crypto Recovery. After a serious conversation with them my wallet was retrieved back with all my funds intact. I Must recommend them for the good and reliable services. Learn more https://lostrecoverymaster.com/ Mail Info:(lostrecovemast@mail.com) WhatsApp +1(204)819-5505
2023-08-05