2019 оны сүүлийн нар хиртэлт өнөөдөр болно
2019-12-26

 

2019 оны сүүлчийн нар хиртэлт 12 дугаар сарын 26-ны өдөр болно гэж Вести мэдээллээ. Нар хиртэлт Улаанбаатарын цагаар 11:36 цагт эхэлж, 15:17 цагт дуусах юм байна.

 

Энэ үеэр дэлхийгээс хэт хол орших сар нарыг бүрэн хааж чадахгүй тул гагцхүү гэрэлтсэн нарийхан хүрээ харагдах гэнэ. Нар хиртэлт эхлээд Саудын Араб, Катар, АНЭУ, Оманд, дараа нь Энэтхэгийн далай орчимд, түүний араас Энэтхэг, Индонезд ажиглагдах юм байна. Нар хиртэлтийн оргил хэсэг нь Сингапурын бүс нутагт харагдана гэж оодон орончид мэдээлжээ. 

 

Энд дуулгахад, энэхүү үзэгдэл нь 2019 онд гарч буй тав дахь хиртэлт юм. Нэгдүгээр сарын зургаан болон долоодугаар сарын хоёрны өдөр нарны хагас болон бүтэн хиртэлт болсон бол нэгдүгээр сарын 21, долоодугаар сарын 17-нд сар хагас болон бүтэн хиртсэн. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин