Г.Амартүвшин: Хугацаа хэтэрсэн зээлүүдийн 3.2 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн
2019-12-26

Монгол Улсын Хөгжлийн банкнаас тайлант хугацаанд хийгдсэн голлох ажлуудаа өнөөдөр танилцууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөгжлийн банкны зүгээс хүний нөөцийг чадавхжуулах, оон улсын банк, болон санхүүгийн байгууллагуудтай ажилтан солилцох гэрээ байгуулах, төслийн санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах мэргэшсэн боловсон хүчин бүрдүүлэхээр ажиллаж буй аж. 

 

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин "Ажлаа хүлээж аваад засаглал, улс төрөөс хараат байх тал дээр анхаарч ажилласан. Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс тэргүүлэх салбаруудын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, активын чанарыг сайжруулах, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тогтворжуулах зорилгыг тавин ажиллаж байна.

 

Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна.

 

2019 оны зургаадугаар сарын нэгний өдрөөс эхлэн зээлийн багцын чанар дээр хийсэн гол ажлын нэг нь бүтцийн өөрчлөлт, зээлийн хяналт тусгай активын хэлтэс байгуулсан явдал байлаа. Тус хэлтэс одоогийн байдлаар 704 тэрбумын төлбөрийн зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байна. Үүнд нийт 22 зээлдэгч багтдаг. Хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Түүнээс гадна прокурорын байгууллагад 8 зээлдэгчийн 662 тэрбумын зээлийг шилжүүлж, хамтран ажиллаж байна.

 

Чанаргүй зээлийн 14 зээлдэгч дээр 45.9 тэрбумын дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна.” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ хүн зээл өгөөгүй байх.зээл өгсөн хүнтэй нь авсан хүнтэй нь цуг шалгамаар юм.Гэхдээ авч байхдаа л буцааж өгнө гэж бодохчгүй авсан хулгайч нар шүү дээ.Энэ хулгайч нарын өрийг ард түмэн бид ДОЛЛАРЫН ханшаар дамжуулан төлж байна гэсэн үг.
2019-12-28
муу:
маш муу ажилласан бна, 3-хан тэрбум төгрөг гэдэг бол нийт зээлийн хэдэн хувь бэ? ердөө 0,45 хувь болж бна. Энэ залуу их л мундаг юм шиг өөрийгөө ойлгуулдаг боловч яг ажил дээр очоод 0000000 юм бна
2019-12-27
amar:
ene chin nuguu l tomchuudiin luivar bsn bolood chamlalttai bgaa bh tuunees jiriin irged iim hemjeenii zeel avaad tuluugui bl udiid deelee numursun bgaa ene hun harin ch gaigui ajillaj bn tomchuud ichihgui bolhoor ajil n shuurhai tanii shaardaj bgaa shig yvj chadahgui n medeej shuudee!
2019-12-27
Нойл хог вэ:
702 тэрбумаас 3 тэрбум төгрөг төлүүлэх чинь дэндүү чамлалттай байнаа. Ажлаа сайжруулаач ээ
2019-12-26