Ерөнхий сайд олон улсын цээж тооллын тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдэд баяр хүргэв
2019-12-26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд багаараа амжилттай оролцож, аваргын цом авсан сурагчдыг өрөөндөө хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэн амжилт хүсээд гарын бэлэг өгөв.

 

 

 

Камбож Улсын нийслэл Пномпень хотод энэ сарын 7-8 нд болсон Олон Улсын соробан сампин, цээж тооллын USMAS тэмцээнд дэлхийн 40 улсын 4000 хүүхэд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Тояа хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож 38 аваргын цом, 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртсэн байна. Тэмцээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймгийн 6-14 насны сурагчид амжилттай оролцсон бөгөөд дээд түвшний оноог Хөвсгөл аймгийн Түнхэл тосгоны ЕБС-ын наймдугаар ангийн сурагч н.Тэргэл авсан байна.  Ерөнхий сайд оюун ухааны чадвараа хөгжүүлээд зогсохгүй эх орноо төлөөлж Олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг мандуулж, монгол хүний оюуны чадамжийг дэлхийд харуулж, хичээл зүтгэл гаргасанд хүүхдүүдэд талархал илэрхийлж улам их амжилт хүслээ. Мөн эдгээр хүүхдийг бэлтгэн сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлж буй багш нарт талархан, бахархаж байна гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Олигтойхон бэлэг мөнгөөр шагнадаг болоосой.Xудлаа баяр хүргэж хүлээн авахын төлөө орон нутгын хүүхдүүдийг зардлаар ни шатаан нааш цааш дуудаж чирэгдүүлээд..
2019-12-27
Ania:
Ерөнхий сайд минь, овоо доо. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж ардын сайхан үг байдаг даа. Олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцож Монголынхоо нэрийг Дэлхийд дуурсгасан хүүхдүүд болон тэднийг өдий зэрэгт хүргэсэн багш нарт нь биечлэн талархал илэрхийлсэн нь тэдэнд маш их урам зориг хайрласан сайхан үйл явдал болжээ. Санаагаар болдогсон бол Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа хүүхдүүдийн ядахнаа замын зардлыг нь ч болохнээ улсаас даадаг бол бүр их сайн байна. Бүх хүүхдүүдийн ар гэрийнхэн болон багш дасгалжуулагч нарт нь гүн талархал илэрхийлж сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
2019-12-26