Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2019-12-27

Малчидиргэдтээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд,төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур  секундэд  16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө  13-15 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин