Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны хурал дээр үг хэлэхдээ улс орныхоо аюулгүй байдлыг хангах "цогц, давшингуй" арга хэмжээ авахыг шаарджээ.
Энэ талаар 12 дугаар сарын 29-ний өдөр, Хойд Солонгосын албан ёсны эх сурвалж болох Солонгосын цахм мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. Агентлагийн мэдээлснээр төрийн тэргүүн "БНАСАУ-ын гадаад бодлого, батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт зорилтууд тавин ", "өнөөгийн нөхцөл байдалд улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бүрэн хангах цогц, давшингуй арга хэмжээ авахыг шаардсан" гэнэ.
Эргэн сануулахад, БНАСАУ 2019 онд олон төрлийн зэвсэглэл туршсан бөгөөд харин 12 дугаар сард Сохэ сансрын буудлаас ээлжит "нэн чухал" туршилт хийсэн гэдгээ Пхеньян зарлаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |