Х.Баттулга: Тэтгэврийн зээлийг тэглэнэ
2020-01-01

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 

 

-Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа!

 

Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе.

 

Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ.

 

Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он Эрс шинэчлэл”-ийн жил байх болно хэмээн нийт Монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа.

 

Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

 

30 жилийн нийгмийн шилжилтээс үүдэлтэй ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй ч, 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа.

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ.

 

Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт соёрхон батлагдлаа. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан бэхжүүлж, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх зорилт тодорхойлогдож, хөгжлийн бодлого, төр засаг тогтвортой байх суурийг тавьж, хариуцлагатай засаглалын хяналт тэнцвэр  хангагдана гэдэгт миний бие итгэж байна.

 

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төр засгийн шийдвэр ч гарлаа. Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ.

 

“Тавантолгой” хувьцаат компанийг улсын мэдэлд үлдээж чадлаа. Мөн хамгийн ашигтай үндэсний компани болон хөгжиж, олон жил дуншин яригдсан төмөр замын ажил эрчимжиж, эдийн засгийн бодлогод эргэлт авчирлаа.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Монголчууд бид өөрсдөө хийж, бүтээж чадна гэсэн үндэснийхээ ухамсрыг дахин сэргээж чадлаа.

 

Монгол Улсын гадаад харилцаа шинэ түвшинд гарлаа. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхлэлээ.

 

Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ.

 

2020 он ардчилсан тогтолцооныхоо 30 жилийн алдаа оноогоо бүх нийтээрээ дүгнэж, 30 жилийн алсын хараа, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлсэн, их бүтээн байгуулалтын жил байх болно.

 

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Төр засаг, тогтвортой

Түмэн олон амгалан байх болтугай.

 

Shuud.mn
Сонин хачин
Awahgvi yu hiij bsan shulam be zail
2020-01-08
Zochin:
НЭГЭНТ ҮАБЗ-Г ГУРВАН ГИШҮҮН ШИЙДЧИХСЭН БОЛОХООР ХУУЛИА ГАРГААД ШИЙДЭХ НЬ ЗӨВ БАЙХАА . ЦААШИД ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ ГЭЖ ӨГЧ БАЙХУУ ЗОГСООХ УУ ГЭДЭГЭЭ ХУУЛЬЧИЛЖ ӨГӨХ НЬ ЗӨВ БАЙХ ӨГӨХ БОЛ ЯМАР НЭГ ШАЛГУУР БАЙМААР ЮУНД ЗОРИУЛЖ АВЧ БАЙГААГ СУДАЛЖ БАЙЖ ӨГЧ БАЙЖ БОЛОХ ЮМ. ХҮҮХЭДҮҮД НЬ.МАШИН АВААД БАЙВАЛ ТҮГЖРЭЛ Л НЭМЭГДЭНЭ. БАЙР ОРОН СУУЦАНД НЬ НЭМЭРЛЭХ БОЛ ҮР ХҮҮХЭДИЙГ НЬ ЗЭЭЛИЙН НЭГ БАТЛАН ДААГЧААР АВЧ БӨЙЖ ӨГДӨГ Ч ЮМ УУ. ХУУЛЬЧИЛЖ ӨГӨХ НЬ ЗӨВ БАЙХАА.
2020-01-04
mongol ulsad butan deeremchid chemien zebseg heregleed mash ih gayig sogogtoi huuhed tordog bolson. em impex em beldmel hangay chadahgui baina. oor em niiluuleh gazar heregetei
2020-01-03
Өдөр болгон 2-3 хүн архинаас болоод үхэж байна.Ядаж хундагаа больчихож болдоггүй юм байх даа.Архигүй Монголын төлөө уриалах ёстой бус уу?
2020-01-03
бүгд ижилхэн байна шүү
2020-01-03
иргэн:
бүх тэтгэвэр авагчид 1 удаагийн зээлээ тэглүүлэх юм байна гэж ойлголоо, зөв үү, зээл авсан нь хожоод аваагүй нь хохирох юмуу
2020-01-02
Zeel abmaar um baina. Meg l odor teglekh um baina.
2020-01-02
ИЙМ МЭДЭГДЭЛ НИЙГМИЙГ ТАЛЦУУЛЖ БАЙНА.
2020-01-02
irgen:
bayarlalaa, shalgaagui l baina, ynen bol olon byr ihenh ger byl bayarlana, amdral hynd l baina shdee
2020-01-02
Fh:
TENEGTEED EXELLEE. IIM UXERNUUD TOLGOI DEER BAIX BID YAMAR AZGUI ULS VE
2020-01-02
Хууль:
Хууль эдийн засгийн орчноо зөв болгочихвол ийм тэгш бус юм ярьж баймааргүй л.
2020-01-01
Хэнчбиш:
Юуны өмнө гадаад өрөө дарчихаад дараань дотоод асуудлаа шийдсэн нь дээргүй юу
2020-01-01
зочин:
хѳгжинѳ. Баярлалаа
2020-01-01
зочин:
Би тэтгэврийн зээл авсан байсан. Ѳнѳѳдѳр шалгахад зээл тэг болжээ Ёрѳнхийлѳгчдѳѳ баярлалаа. Коммент бичсэн тэнэг юмнууд та нарт ч гэсэн мѳнгѳний зовлон тохиолдоно шүү дээ.Битгий дандаа хар хор бичиж байгаач
2020-01-01
mongol er hun:
TENEG JONHUU ERUNHIILEGCH GUAI, TA BOL ARD TUMNII EV NEGDELIIG ILERHIILEGCH, ZEEL AVSAN N HOJOOD, SHUDARGA HUMUUS N HOHIROHUU? BITGII ARD TUMNIIG TALTSUUL, UUNII OROND TETGEVEREE NEM, ESVEL UNUUDRUUS 1 SARIIN HUGATSAAND BUH HUGSHIDIIG ZEEL AVHUUL, TEGEED TUL, YADAG MAL VE
2020-01-01
Awahgvi yu hiij bsan shulam be zail
зочин:
Би тэтгэврийн зээл авсан байсан. Ѳнѳѳдѳр шалгахад зээл тэг болжээ Ёрѳнхийлѳгчдѳѳ баярлалаа. Коммент бичсэн тэнэг юмнууд та нарт ч гэсэн мѳнгѳний зовлон тохиолдоно шүү дээ.Битгий дандаа хар хор бичиж байгаач
zochin:
Hogshin humuusiig nyalh huuhduudiig huurah ni heden uyedee nugel huraana daa
2020-01-01
яүёхши:
саяхан би эмээгийнхээ тэтгэвэрийн зээлээр приус машин авсан... азтай байнааа... баттулга төлөхөөр боллоооо тэнэг удирдагчтай байх сайхан юмааа
2020-01-01
zochin:
une nemeereeee
2020-01-01
Бат:
1.Монгол улс нэгдсэн төсөвтэй улс, 2020 оны төсөвт ийм хөрөнгө батлагдаагүй, 2. Монгол улс парламентийн засаглалтай улс. Парламент эцсийн шийдвэр гаргана. 3. Үнэхээр ийм тэнэглэл үйлдвэл энэ улс бүрэн дампуурна.
2020-01-01
оорийнхоо монгоор тэглээрэй:
бас л бидний нийгмийн даатгалын санг хоослох нь уу?
2020-01-01
Иргэн:
ӨВӨӨ ЭМЭЭ НАР ХООРОНДОО УТСААР ЯРЬЖ БАЯР ХӨӨР БОЛООД ТӨР ЗАСГАА БАТТУЛГАА МАГТАЖ БАЯРЛАХЫН ДЭЭДЭЭР БАЯРЛАЖ БАЙНА ДАА. НАСТАНГУУД БАЯРЛАХЫГ ХАРАХААР ХӨӨРХӨН БАС САЙХАН ЮМ ГЭЭЧ БОЛОМЖТОЙ ХҮМҮҮС АВААГҮЙД ХҮҮХДҮҮД НЬ АТААРХААД БАЙГАА ЮМ УУ СОНИН СОНИН ЮМ БИЧЭЭД БАЙХ ЮМ. НЭГ Ч МОНГОЛ БАЯРЛАХ ШИ Г САЙХАН ЮМ ХААНА БАЙНА АА
2020-01-01
Зочин:
Тэтгэврийн зээлийг хэн хэнд зориулж авдгийг мэдэддэггүй мулгуу ерөнхийлөгч.Ийм амьтанаар удирдуулсан улс хөгжих үү.Нөгөө Владивостокт очоод ирэхдээ 4000 км зам туулж нүүрсээ борлуулах боллоо гэдэг шигээ л маанагтаж байнадаа хөөрхий тэнэг
2020-01-01
зочин:
хѳгжинѳ. Баярлалаа
хөгшчүүл хөл газар хүрэхгүй баярлах байхаа
2020-01-01
Салхитын ордоо Шинэ төрлийн хувьчлалд оруулжээ, хэн авах бол?
2020-01-01
Eoe.yaj tegleh yamar ih uusveres geel.battulgaa 2 halz metgelzeh uu
2020-01-01
Zeel meel teglene gej tolgoi erguulj bhaar huuli shuuhee shudraga ajilyylaach hulgaich min
2020-01-01
zochin:
ene yamar uhaantai 1 ve kk
2020-01-01