Ерөнхийлөгч хэлсэн ч Ерөнхий сайд шийдвэрлэнэ
2020-01-02

 

Он солигдох мөч, шампанскийн хөөсрөл, салютын цацраг, хундаганы жингэнээн, сэтгэлийн хөөрөлтэй давхацсан “тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэсэн Ерөнхийлөгчийн мэндчилгээн дэх өлгөц үг зарим ахмадуудын магнайг тэнийлгэж, заримын нь сэтгэлийг гонсойлгов. Манай ахмадууд шинэ оноо угтаад Цагаан сарын бэлтгэлдээ шууд ордог “уламжлалтай”.  Тиймээс ч зарим ахмадууд тэтгэврийн зээлээ тэглүүлэх болсондоо баярлаж, шинэ оны ажлын эхний өдрийг тэсч ядан хүлээж, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар асууж лавлах гээд харьяа банкийг зорьж, төр засгаас ямар шийдвэр гаргах талаар чих тавин хүлээж байна.  

 

Энэ асуудалд хөрсөн дээр бууж бодитоор хандъя.

 

Төрийн тэргүүн мэндчилгээндээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэдгийг онцолсон.  Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг. Гэхдээ ҮАБЗ зөвлөмж хүргүүлдгээс шийдвэр гаргадаг газар биш.

 

ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэхийг УИХ шийдвэрлэнэ. УИХ-ын дарга зөвлөмжийг УИХ-аар хэлэлцүүлэхэд ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатараас үл хамаарч,  төрд төлөөлөл болж байгаа 75 гишүүний олонхийн саналаар шийдвэрлэгдэнэ.

 

Нөгөөтэйгүүр тэтгэврийн зээлийг тэглэх эсэхийг гүйцэтгэх засаглал тооцоо, судалгаан дээрээ үндэслэж шийдвэрлэнэ.  Өнөөдрийн улс төрийн цаг үеийн тухайд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд л үүнийг шийдвэрлэх эсэх бүрэн эрх нь байгаа. Учир нь тэр парламентын гаднах Ерөнхий сайд хэдий ч эрх баригч хүчний даргын албан тушаалаараа засгаа ч тэргүүлж, парламентыг ч удирдан чиглүүлж байгаа.

 

Парламентат засаглалтай улсын хувьд УИХ-ын дарга нь ч, эрх баригч хүчний удирдагч Ерөнхий сайд нь ч “тэтгэврийн зээлийг тэглэх” асуудлаар ганц үг ган хийгээгүй байхад ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг хундаганы үгэндээ попров. Тэгвэл: 


 

-Өнгөрсөн 11 дүгээр сарын мэдээллээр арилжааны банкуудаас 233034 хүн тэтгэврийн зээлийн данс нээлгэж,  776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл төлөх хэрэгтэй гэсэн мэдээлэл байна. Тэтгэврийн зээлийг тэглэхдээ ямар хугацааг хамруулах вэ? Өдөр хоногоор зээлийн мөнгө нэмэгдэн эргэлдэж байгаа.

 

-Тэтгэврийн зээлийг тэглэхдээ 2020 оны төсөвт тодотгол хийх үү. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн тодотгол хийхийг эрс татгалздаг хатуу байр суурь баримталсаар ирсэн. Тэгвэл ямар нэг хуулинд өөрчлөлт оруулах уу.

 

-Салхитын мөнгөний орд төрийн мэдэлд бүрэн очсон уу. Хувь эзэмшигч гадаад хөрөнгө оруулагчийн, авлигад холбогдсон шүүгчдийн асуудал шүүхээр бүрэн эцэслэгдсэн үү? УИХ-ын дарга Салхитын мөнгөний ордын олборлолтын дээжээс 50 кг мөнгөнийг Монгол банкинд тушаасан. Салхитын мөнгөний ордыг хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах вэ? Хэзээний олборлолтоос тэтгэврийг тэглэхээр тооцсон бэ? зэргээр асуултууд хөвөрч байна.

 

“Тэтгэврийн зээл тэглэнэ” гэж Ерөнхийлөгч зөвхөн хэлсэн болохоос шийдвэр гаргах, хэрэгжүүлэх нь УИХ, Засгийн газарт оногдоно.

 

Манай ерөнхийлөгч бол  хувь хүний тухайд азтай, адтай, одтой, супермэн залуу байсан. Азын шооны нүх мэдэж, алдрын тэнгэрт тодорч, алтан титэм өмссөн, тэр.

 

Харин өнөөдөр албан тушаалаараа ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч.  Тиймээс ч монгол түмний эв эеийг сахиулахын төлөө  ухаан бодлоо хөвчилж, урамын галыг дэврээж, оюун билгийн нүдийг нээж зүтгэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгын үүрэг.

Тэгээд ч  тэтгэврийн зээлийг тэглэх сонгуулийн шоу бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг чангалах, эдийн засгаа сэргээх бодлогоо хэлэлцээч ээ, ҮАБЗ-ийн гурав аа.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэтгэврийн зээлийн тухай УИХ хаалттай хуралдаж сайн муугаа ярилцмаар байна Сонгууль дөхөж байгаа учир тээнэгэлзээд дуугарч чадахгүй шүү 3 саяыг чөлөөлөөд Аваагүй хүмүүсдээ 3 саяыг өгмөөр байна шүү
2020-01-08
Зочин:
ОДОО УИХ ХЭР ХҮЧТЭЙГ ХАРАХ ҮЛДЛЭЭ. ИНГЭЖ ДУРААР НЬ ТУЙЛУУЛЖ АРАЙ БОЛОХГҮЙ БАЙХ АА
2020-01-06
Зочин:
Энэ асуудалд маш ул суурьтай судалгаатай хандууштай.Тэтгэвэрийн зээл авагчдын 86 хувь нь зээлээ өөртөө зориулаагүй гэсэн ноцтой мэдээлэл тараад байна.Амьдрал дээр үнэн шүү.Зарим нь 300 мянган төгрөгийн тэтгэвэрээрээ хүргээд байхад зарим нь өндөр тэтгэврээр амьдарч чадахгүй их хэмжээний зээл авсан бол юунд зориулж вэ гэдгийг тогтоох хэрэгтэй.Хэн нэгний үрээсэн хохиролыг улс төлөөд байж боломгүй.Харин ч яаж ийгээд аргалаад байсан бага тэтгэвэртэй хүмүүсээ дэмжих байлаа.Яг одоогийн байдлаар ийм хүмүүс ямарч дэмжлэг авахгүй үлдэх болж байнаа.Харин тэтгэвэрийг ялангуяа бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэвэрийг нэмэгдүүлсэн бол их үр дүнтэй болох байлаа.Үүнийг эргэж харах нь дамжиггүй.
2020-01-05
Л.Элдэвдорж:
Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч ерөнхийлөгч гуай улсаа өдий хүртэл туурга тусгаар эх орноо хөгжүүлэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн ахмад буурайнуудаа алагчлан 2 хувааж гутаан доромжиллоо.Өнөөдөр тэтгэврийн зээл авч 12 хувийн банкны хүүнд шулуулахаасаа айгаад бүсээ чангалан арай ядан өнөө маргаашаа өнгөрөөж байгаа ахмадуудаа зээл авахыг чинь байг гээгүй аваагүй бол хохь чинь гэнэ.Женкогийн ээж мэтийн улсын баялгийг хулгайлан шударга бусаар баяжсан хулгайч хүүхдийнхээ буяныг эдлэн хэвтэж байгаа цөөн тооны ахмадууд бий.Тэдэнтэй жирийн буурай амьдралтай хүмүүсийг адил түвшинд үзэж байгаа төрийн 3 өндөрлөгийг ээж ааваас гарсан эрүүл ухаантай өр нимгэн монгол хүн гэж үзэхэд даанч хэцүү санагдана.
2020-01-04
Зочин:
Цаас хэвлүүлж төгрөгийг хог болгох сонирхол байна. Авсан цалин чинь юун амьдрах манатай л болно. Хулгайлсан эд $ оор их л том тоо л харагдана. Бараа л болж байвал гэсэн сонирхолтой.
2020-01-03
Зочин:
Бужигнуулах сонирхолтой байх шиг байна. Зүгээр л ....
2020-01-03
irgen:
eronhiilogchid bayarlaj baigaa,,,hurdan shiideesee….toriin luivarchid 30 jil ih horongo ustgasan bizdee , gadnaas oruulj irj baigaa offshore geh met umaa yanzlah heregtei…..tegleh ajlaa yaravchilval zygeer baina
2020-01-03
ЖЕНКО БОЛЬ ОО УЛСГҮЙ БОЛГОХ НЬ
2020-01-03
Зочин:
Бужигнуулах сонирхолтой байх шиг байна. Зүгээр л ....
Атаархагч:
Яс юман дээр ахмадууд авсан зээлээ хуухдууддээ машин байр авахад нь зориулсан шуу дээ. Аваагуй нь хохиорох юм уу. Энэ шийдвэр шударга биш байна
2020-01-03
Болд:
Маш зөв ярьсан бна! Эдийн засгаа улс орноо бодохгүй бол сонгууль бодоод байвал улс орон сүйрнэ! Хөгшчүүдээс харамласан зүйл биш зээл авсан бол төлдөг баых ёстой ҮАБЗ гурвыг огцруулах нь зүйтэй! 776 тэрбум гэдэг том тоо. Яалт ч үгүй боловсролын ялгаа гарч бна. Ер нь цаашид боловсролтой хүнээ сонгохгүй бол эдийн засгийг элгээр нь нураах бна шүү. Сэтгэлийн хөөрлөөр хийдэг зүйл биш шүү
2020-01-03
зочин:
Юу боллоо гэж МАН хасах оноо авдаг юм.Бодлогогүй чальчдаг тэнэг ерөнхийлөгч өөрөө л хасах оноо авч ерөнхийлөгчийн албан тушаалаас зайлбал таарна.Ямарч тооцоо судалгаагүй юм донгосч суудаг ийм ерөнхйлөгч монголоос өөр хаана ямар улсад байнаа.Юун салхитын орд.Бодлогогүй хуцдаг новш
2020-01-03
зочин:
Юу боллоо гэж МАН хасах оноо авдаг юм.Бодлогогүй чальчдаг тэнэг ерөнхийлөгч өөрөө л хасах оноо авч ерөнхийлөгчийн албан тушаалаас зайлбал таарна.Ямарч тооцоо судалгаагүй юм донгосч суудаг ийм ерөнхйлөгч монголоос өөр хаана ямар улсад байнаа.Юун салхитын орд.Бодлогогүй хуцдаг новш
2020-01-03
Ахмад:
Энэ мөд бүтэхгүй, бараг л бүтэхгүй попрол. Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж ажил хэрэг болгосонгүй гэдгээр МАН л сонгуульд хасах оноо авах нь бололтой?! Ядахдаа тэтгэврийн зээлийн хүүг тэглэнэ гэсэн бол арай л бодитой байх байлаа
2020-01-03
Тар:
Монголчууд харин ч ухаалаг болж, ихэнх нь зээл тэглэх топ тэнэглэлийн эсрэг байна,
2020-01-02
Ирэ:
Монголчууд харин ч ухаалаг болж, ихэнх нь зээл тэглэх топ тэнэглэлийн эсрэг байна,
2020-01-02
Bold:
Монголын ард түмэн ухаалаг болжээ, ихэнх нь зээл тэглэх топ тэнэглэлийн эсрэг байна,
2020-01-02
Иргэн:
Нэг бол улсын эдийн засгийг сүйрүүлэх, эсвэл МАН-ы-ыг сонгуульд сүйрүүлэх нүүдэл
2020-01-02
Мөнх:
Татвар төлөгчдийн мөнгөөр бусдын зээлийг төлөх нь мянганы тэнэглэл. Популизм сүйрлээр төгсдөг жамтай. 20-р зуунд аргентин улс популизмын шуурганд автаж дампуурч одоо ч сэхэж чадаагүй байгаа бөгөөд 21-р зуунд мо-яачуудын хааны тэнэглэл сүйрлээр дуусах нь дамжиггүй.
2020-01-02
ТЭТГЭВРЭЭС ТЭТГЭВРИЙН ХООРОНД ӨРНӨӨС АЙЖ ХУРУУ ХУМСАА МААЖИЖ БАЙХАД НӨГӨӨ ХЭСЭГТ ӨӨ ЗЭЭЛ АВАА ЮУ ТӨЛӨӨД ӨГНӨ ГЭХ ЮМ ЭНЭ ЕР НЬ ХАРААД БАЙХАД ШУДРАГА ЗӨВ НЬ ХОХИРООД БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА БИТГИЙ ЯЛГАВАРЛААД БАЙ НАМААР НЬ ХӨГШИН ЗАЛУУГААР НЬ БАС ШАШИНААР НЬ ХУВААЧИХ ЮМ БАЙНА Л ДАА ЭНЭ ТӨР......
2020-01-02
40 ШАХАМ ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ НЭГ ТЭТГЭВРИЙН БАРАА ХАРАХААР ЗҮГЭЭР СУУСАН НЭГ ХЭСЭГ НЬ БӨӨН БӨӨН МӨНГӨ ТӨЛӨӨД АЖИЛЛАСНААСАА ДАВСАН ТЭТГЭВЭРТЭЙ БОЛЧИХ ЮМ НӨГӨӨ ШУДРАГА АРДЧИЛСАН НИЙГЭМ ГЭГЧ НЬ ТЭГЭЭД ЭНЭ ҮҮ.
2020-01-02
Новш чинь ямарч хариуцлагагүй юм бурж байна аа. Алагчилж үздэг хаанахын хууль вэ. Угаасаа л Монголд хууль байхгүй л дээ. Ялгаварлачих л юм бна даа
2020-01-02
Зочин:
Ээлжит яс шидэлт. Хэмхэлдээд байж дээ энэ ясыг булаацалдаад. Зээл тэглэвэл гавьяа нь eрөнхийлөгчид гай нь татвар төлөгчдөд.Зээл тэглэхгүй бол нэмэх оноо нь eрөнхийлөгчид хасах оноо нь МАН-ынханд. Үнэхээр ашигтай наймаа хийдэг бизнэсмэн дээ манай eрөнхийлөгч
2020-01-02