Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын удирдлагыг хүлээн авч уулзав
2020-01-03

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Тэрбээр энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийг хамруулан нэгдсэн сургалт зохион байгуулах бэлтгэлийг хангахаар ажиллаж буйгаа танилцуулав. Мөн энэ өдрүүдэд аймгийн Засаг дарга нартай албан уулзалт хийхээр товложээ. 

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хамтын ажиллагааны хүрээнд бүх талаар дэмжин ажиллахаа ЗГХЭГ-ын дэд дарга мэдэгдэв. Түүнчлэн Бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өндөр чадавхитай улс орнууд  багтдаг тус холбоонд нийслэл болон 21 аймгийн нутгийн захиргааны байгууллага гишүүнээр элссэн нь нутгийн удирдлагын түвшинд бидний идэвхитэй оролцоотойг илэрхийлж буй гэв .

 

Ноён Ким Уг Чэ ирэх есдүгээр сард ОХУ-ын БНСаУ-д болох Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны Бүгд хуралд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнг Монголын төлөөлөгчдөө ахалж оролцохыг урив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин