Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нуурын мөс бэхжээгүй, бяцралт ихтэй байна
2020-01-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл нуурын мөс хөлдсөнтэй холбогдуулан нутгийн иргэд мөсөн замаар зорчих, тээвэр хийж эхэлсэн тул Хөвсгөлийн УТХГН-уудын хамгаалалтын захиргааны зүгээс аюулгүй байдлыг хянан Хөвсгөл нуурын мөсний зузаан хэмжилтийг нийт 12 цэгт хийж гүйцэтгэжээ.


Хэмжилтээр нуурын баруун эрэг буюу Жанхай Хороо орчимдоо дунджаар 23 см, зүүн эргээр дунджаар 42 см зузаантай хөлдсөн нь өмнөх оныхоос 10 см орчим нимгэн мөс бяцралт ихтэй, бэхжээгүй байдалтай байна.


Иймд зарим хэсгүүдэд хориглох тэмдгийг байрлуулж, нутгийн иргэд, тээвэрчдийг нуурын мөсөөр зорчихгүй, тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин