Бэлчээрт бод мал нядалж байсан бүлэг этгээдийг баривчилжээ
2020-01-08

 

Төв аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр шөнө бэлчээрт байсан бод мал нядалж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага газар дээр нь илрүүлэн, дайчлан баривчилжээ.

 

Тухайлбал, Төв аймгийн хэд хэдэн сум болон нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн 11 этгээд байсныг урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

 

Мөн тус 11 этгээдийн арав нь өмнө нь хулгайн болон хүний амь насыг санаатай хөнөөсөн хэргээр ял эдэлж байжээ. Төв болон Архангай аймгийн харьяат эдгээр этгээд 100 орчим сая төгрөгийн хохирол учруулаад байгаа юм байна.

Эх сурвалж: Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
mgl:
gariig ni tasdaya esvel hudulduggui bolgoyo.
2020-01-09
ard:
manai ulsiin huuli denduu sul bna shuu hulgaich har tamhichid geed l dood tal n 10 jil ogoh heregtei uls oron maani yalzarch guitslee obt shaarnuudaa
2020-01-08
хэнд ч хэрэггүй жинхэнэ хүн хогнууд, насаар нь гянданд хатаагаад тэнд үхүүлбэл таарна, хүний ертөнцөд гаргавал аймшигтай чононцорууд байна
2020-01-08
fjkfjkjkfd:
Олон түмэнд зургийг нь ил харуулах хэрэгтэй байна. Сонин сэтгүүлд гаргах хэрэгтэй байна,
2020-01-08
борохо:
өөрсдийг нь буудчихаач дээв бусдад сургамж болог
2020-01-08