Шилжилт хөдөлгөөнийг хаахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ
2020-01-10

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ”Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсанаас бусад хөдөө, орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 01 хүртэл зогсоосон.

 

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Сонгуулийн тухай хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг орон даяар хаана. Шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хаах бөгөөд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжилт хөдөлгөөн хийх иргэдийн хувьд сар хүрэхгүй хугацаа үлджээ. 

 

УИХ-аас 2019 онд Сонгуулийн тухай хуулийг баталсан. Хуулийн 25.1-д заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суух хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс зогсооно гэж заасан. Иймд иргэдийг өөрийн харьяа хорооны улсын бүртгэлийн хэлтэст хандан хаягийн мэдээллээ шалгуулах, алдаатай байвал зөрчлөө арилгуулахыг анхааруулж байна.

 

Мөн оршин сууж буй хаягаа өөрчлөх бол хуулинд заасан энэ хугацаанаас өмнө амжиж хүсэлтээ гаргах шаардлагатай. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин