Помпео: Сулеймани халдлага үйлдэхээр "төлөвлөж" байсан
2020-01-10

 

 

Нэгдүгээр сарын гуравны өдөр Багдадад амиа алдсан Касем Сулеймани генерал Иракт халдлага үйлдэхээр зэхэж байсан, гэхдээ хаана, хэзээ гэдгийг АНУ мэдээгүй гэж Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ. 

 

Түүний онцолсноор Ираны генерал зөвхөн АНУ-ын цэрэг, дипломатууд төдийгүй бусад орнуудын эсрэг ч халдлага үйлдэхээр зэхэж байсан гэнэ.  Америкчуудыг хөнөөхөөр зэхэж байсан тул Сулеймани генералыг устгах арга хэмжээ авахаас аргагүй болсон гэжээ.

 

"Сулейманигийн төлөвлөсөн цуврал халдлага зайлшгүй болох байсан гэдэг нь эргэлзээгүй. Бид хэзээ, хаана гэдгийг нарийн мэдэхгүй ч халдлага үйлдэгдэх нь гарцаагүй байсан" хэмээн Төрийн департаментын тэргүүн мэдэгдсэн байна.

 

Генерал Сулейманийг хөнөөхийг Помпео ятгажээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Alax l xeregtei. Olon gemgyi xymyys ortoj, xyyxed emegcheichyyd yxexees n omno. USA sain ajillasan
2020-01-15
Төө:
Садамыг бас тэгжил байгаад алсандаа
2020-01-13