Рэпер Akon Сенегалд өөрийн нэрээр нэрлэсэн хот байгуулна
2020-01-15

 

Америкийн алдарт репер Сенегалд "крипто хот" байгуулахаар болжээ. Энэ хотоо тэрбээр өөрийн нэрээр нэрлэнэ гэж Вести мэдээллээ. 

 

Тэрбээр Сенегалын нэгэн арал дээр хот байгуулах хэлэлцээрийг эцэслэн баталсан тухайгаа Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлж, Сенегалын албаны этгээдүүдтэй хамт авахуулсан зургаа нийтэлж байв. 

 

Түүний өгүүлснээр энэ хотод гагцхүү AKoin гэх цахим валютаар төлбөр тооцоо хийх бөгөөд энэ оны долоодугаар сарын эхээр цахим валютаа гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин