"Боловсролын реформ" хөдөлгөөн бол ниймгийн захиалга
2020-01-15
Гэрэл зургийг MPA.mn

 

"Сант марал" байгууллагаас 2019 онд явуулсан судалгаагаар иргэдийн дунд тулгамдаад буй гурван асуудалд ажилгүйдэл, амжиргаа, боловсрол гурав багтжээ. Иймд боловсролын салбарт санаа зовниж явдаг эрдэмтэн, мэргэд, эдийн засагч, эцэг эхчүүд болон сэтгүүлчид нэгдэн "Боловролын реформ" хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Энэ талаар тус хөдөлгөөний зүгээс өнөөдөр /2020.01.15/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Боловсролын реформыг хийснээр ажилгүйдлийг багасгах бүрэн боломжтой гэж зохион байгуулагчид харж байгаа аж. Мөн боловсролын хөтөлбөрүүдийг хялбар аргаар хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал сүүлийн үеийн технологийг ашиглаж код, програмчлалын хичээлийг бүх ЕБС-иудад орох, энэ хичээлийг цахимаар оруулах боломжтой. Мөн эрүүл мэнд, зөв хоололт, санхүүгийн боловсрол олгох хичээлийг маш сонирхолтой хэлбэр, агуулгаар хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой гэж үзжээ.

 

Олон нийтийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, шинэчлэх ажлыг эхлүүлээд буй эдийн засагч Ө.Ганзориг "Боловсролын реформ бол улс төрийн хөдөлгөөн биш. Монгол Улсын тэргүүлэх боловсрол судлаач, энэ салбарт санаа зовж явдаг эрдэмтэн мэргэд, эдийн засагчид, эцэг эхчүүд, сэтгүүлчид нэгдэн энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж байна. Нийгмийн захиалгаар үүсч байгаа хөдөлгөөн. Миний хувьд эдийн засагч хүн. Өнөөдөр Монгол Улсад ядуурлын түвшин 30 хувиас буурахгүй байгаа. 199-2020 оныг хүртэл эдийн засгийн төлөвлөлтөд гарсан хамгийн том алдаа бол баялгийн шударга бус хувиарлалт. Энэ ялгааг арилгах, ядуурлыг бууруулах гол хүчин зүйл бол боловсрол. Гэтэл Монгол Улсын боловсролын систем сүүлийн 20 гаруй жил хаягдаж ирсэн. Харин олон улсад Өмнөд Солонгос, Сингапур зэрэг эдийн засгийн хэмжээ, хүн амын тоо харьцангуй жижиг ч 20 жилийн дотор боловсролын системд реформ хийж дэлхийд тэргүүлэх боловсролын системтэй улсын жишээ байна" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 "Боловсролын реформ" хөдөлгөөнөөс зургаан стратеги барьж ажиллах юм байна. Үүнд:

 

- Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах 

 

- Үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх

 

- Дижитал суурьтай боловсрол

 

- Тооноос чанарт шилжих биш, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги

 

- Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх

 

- Эцэг, эхчүүдийг бэлтгэх

Shuud.mn
Сонин хачин
what:
yamar mongol hun iig buteeh bee ? education is mind building gedeg medeh uu ?????? building mongol nation as global startup nation , global financial nation is vision of nation building of Mongol beings !!!!!!!!!!!
2020-01-15