ОХУ-ын Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулав
2020-01-16

 

Оросын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах захирамжид гарын үсэг зурсан талаар Кремлийн цахим хуудсан дээр мэдээлсэн байна. Энэ ажлын хэсэгт Төрийн Дум, Холбооны зөвлөл, засаглалын бусад байгууллагуудын гишүүд, нийгмийн зүтгэлтнүүд, соёл, шинжлэх ухааны төлөөлөгчид багтан ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал бэлтгэх аж.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болзошгүй талаар Владимир Путин Холбооны хуралд тавьсан илтгэлдээ өгүүлсэн юм. Тухайлбал, Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах эрхийг Төрийн думд олгох байдлаар өөрчлөлт хийх талаар тэрбээр ярьж байв. 

 

Түүнчлэн тэрбээр, төрийн чухал албан тушаал хашиж буй хүмүүсийг давхар иргэншилтэй байхыг хориглох уриалга гаргасан.

 

Ерөнхийлөгчийн илгээлтийн ихэнх хэсэг нь нийгмийн сэдэвтэй байсан юм. Тэрбээр, хоёроос дээш хүүхэд өсгөн, хүмүүжүүлж байгаа гэр бүлд олгодог тэтгэмжийн хөтөлбөрийг 2026 он хүртэл сунгана гэж амласан, түүнчлэн анхны хүүхдээ төрүүлсний дараа ч энэ тэтгэмжийг авах боломжтой болно гэдгийг онцолсон. Мөн орлого багатай өрхүүдийн 3-7 насны хүүхэд бүрт сар бүр мөнгөн тэтгэмж олгох санал гаргасан байна.

 

Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн салбарын талаар илгээлтдээ онцолсон юм. Анхдагч эмнэлгийн тусламж үзүүлэх салбарыг шинэчлэх шаардлагатай гээд нэн чухал эм бэлдмэлийн нийлүүлэлт тасалдаг байдлыг дахин гаргахгүй байхыг шаардсан байна.

 

ОХУ-ын Засгийн газар огцорно, цаашлаад яах вэ?

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин