Монголын фоточ шилдэг 3-т багтлаа
2020-01-16

 

Алсын холын Европоос гайхалтай сайхан мэдээ ирэв. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны (AIPS) AIPS AWARDS-ын фото зургийн төрөлд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл шилдэг гурвын нэгээр шалгарчээ.

 

Ийнхүү Монголын гэрэл зурагчин хоёрдугаар сарын 3-нд Унгарын улсын нийслэл Будапешт хотноо зочлон шилдэг бүтээлийн шагнал авах эрхтэй боллоо. Чухам 1, 2, 3-ын хаагуур давхисныг тэр үдэш зарлана. Энэ ялдамд сонирхуулахад тэргүүн байр эзэлвэл тусгай цом, 8000 ам.долларын шагнал хүртэх бол удаах байруудад 3000, 2000 ам.долларын шагнал ирэх юм байна. Шилдэг 3-тай танилцана уу!

PHOTOGRAPHY SPORT ACTION

Хуан Арболеда (Колумби), Хязгаарыг чи тогтоо – Франс пресс

 

Чулуунбаатарын Ганбат (Moнгол), Шүүрэхийн өмнө! – Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

 

Жүан Ү (БНХАУ), Хятадын боксчин - Синхуа

Ц.Ганбат

 

Shuud.mn
Сонин хачин