БНСУ Хойд Солонгосын дүрвэгчдэд нэмэлт тусламж үзүүлнэ
2020-01-21

 

Одоо Өмнөд Солонгост нэн ядуу нөхцөлд амьдарч буй БНАСАУ-ын 500 гаруй дүрвэгч материаллаг тусламж авахаар болжээ. Энэ талаар БНСУ-ын Нэгдлийн яам өнөөдөр мэдэгдлээ.

 

Ийм шийдвэр гаргах болсон нь Сөүлд 2019 онд БНАСАУ-аас дүрвэн ирсэн 42 настай эмэгтэй болон зургаан настай хүүхэд өлсгөлөнгийн улмаас нас барсны дараа хийгдсэн судалгааны үр дүнтэй холбоотой гэнэ.

 

Судалгааны дүнгээр БНАСАУ-аас дүрвэн ирсэн 550 хүн Өмнөд Солонгост нэн ядуу нөхцөлд амьдарч байгаа нь тогтоогдсон бөгөөд Өмнөд Солонгост Хойд Солонгосоос дүрвэн ирсэн хүмүүсийн тоо нийт 32 мянга байдаг аж.

 

Нэн ядуу амьдарч байгаа Хойд Солонгосын дүрвэгчдэд чухам ямар тусламж үзүүлэх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Одоогоор үйлчилж буй хөтөлбөрийн дагуу БНАСАУ-ын дүрвэгчдэд эхний таван жилд  орон байр сонгох, шинэ мэргэжил эзэмших, ажилд ороход нь туслалцаа үзүүлдэг аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин