С.Чинзориг: Тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг Цагаан сарын өмнө дуусгана
2020-01-22

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийг 8.8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр: 

 

-Ирэх хоёрдугаар сарын нэгнээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлсэнтэй холбоотой 150 тэрбум төгрөгийг энэ жил улсын төсөвт тусгасан. НДС-гаас 422 мянган ахмадуууд тэтгэвэр авч байгаа. Ирэх сараас бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг 35 мянган төгрөгөөр, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа иргэдийнх 25 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 413 мянган төгрөг болж байна.  Халамжийн тэтгэврийн дундаж хэмжээ 188 мянган төгрөг болно хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Тэтгэмж нэмэгдэж байгаа гэсэн. Энэ талаар...?

 

-Асаргааны иргэдийн тэтгэмжийг 80 мянган төгрөг болгож байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч байгаа иргэдийн тэтгэмжийг нэмнэ. 

 

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцсэн үү?

 

-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаан яриагүй. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ баталсан. Монголбанк, НДЕГ болоод "Эрдэнэс Монгол" компани, ХААН, Төрийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн. 

 

"Эрдэнэс Монгол" компани Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үнэт цаас гаргах ёстой. Үнэт цаас гаргах ажлаа түргэвчлэх процедурын ажил байна. Цагаан сарын өмнө иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг дуусгана. Нэгдүгээр сарын тэтгэврийг нь арилжааны банкууд зээлд тооцон суутгасан байгаа. Цаашдаа Ерөнхий сайдын захирамж гаргана. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
тэтгэврийг нэмэхдээ улсдаа ажил хийж татвар төлсөн хугацааг нь бас харах хэрэгтэй шдээ. Ажил хийж татвар төлж төлчихөөд дөнгөж 500 гаран мянгаар тэтгэвэр тогтоолгож байхад өндөр тэтгэвэртээд тооцогдож тэтгэвэр нэмэх тоолонд хамгийн багаар нэмүүлж байх нь зүйд нийцэхгүйээ. Яагаад ...
2020-01-24
310 мянга хамгийн бага нь. 500мянга бологчихооч өндөр тэтгэвэр дээр бага нэмэх хэрэгтэй
2020-01-24
Od:
Harin tiimee. Iim erguu dunhuu ymnuud yaj ard tumnii amjirgaag tootsoj,todorhoildog bnaa. Hachin ymaa.
2020-01-23
Чинзориг оо эргүүтээд бай.Улсын хэмжээгээр 422 мянган ахмадууд тэтгэвэр авч байгаагийн дундач нь 413 мянган төгрөг болж байна гэж ерөнхийлөөд ярих юм. Энэ 422 мянган ахмадууд бүгд нэг доор нэг гэрт,бүр байшинд чиний асрамжийн байшинд амьдраагүй.Дундачаар өсөх нь ямарч падгүй.Турж үхэхгүйгээр хоол залгуулж байгаагаа гайхуулаад балайрах юм.Тэтгэвэрийн зөрүү,мөнгөний ханш,байлгаж байгаа байдлаа хараач.
2020-01-22
Od:
Harin tiimee. Iim erguu dunhuu ymnuud yaj ard tumnii amjirgaag tootsoj,todorhoildog bnaa. Hachin ymaa.