Шинэ ном гаргалаа
2012-01-18

 ОХУ-ын прокурорын байгууллага үүсч хөгжсний 290 жлийн ойг Москва хотноо тэмдэглэсэн бөгөөд энэхүй ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч Ц.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирсэн билээ. Төлөөгчид ойн арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх Академийн ажилтай танилцсан байна. Тус академиас эрдэм шинжилгээ,судалгааны ажил эрхэлдэг бөгөөд тэнд нэртэй эрдэмтэд , олон жил прокурорын байгууллагад үр бүтээлтэй ажилласан прокурорын ажилтнууд ажилладаг байна. Академи эрдэм шинжилгээ судалгааны эрхлэхээс гадна прокуроруудын мэргэжлийн сургалтын эрхлэн хариуцдаг бгөөд ОХУ-ын Сант-Петербург, Иркутск хотод тус академийн харьяа институт ажилладгийн гадна Хабаровсийн хязгаар, Саратов мужийн прокурорын газрын дэргэд мөн академийн харьяа сургалтын төв ажилладаг байна. Тус Академи прокуроруудын мэргэжлийг дээшлүүлэх, давтан болон гадаад сургалтанд хамруулахад анхаарч сүүлийн жилүүдэд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн гадна “ Вестник Академии Генеральной Прокуратуры Российской Федерации” гэсэн сэтгүүл тогтмол гаргадгийн гадна 2012 онд “ Настольная книга прокурора “ буюу прокурорын ширээний ном гэсэн томоохон бүтээл гаргажээ. Энэхүү номонд прокурорын байгууллагын эрх зүйн үндэс, бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний хангамж ,боловсон хүчний сургалтын тогтолцоо, прокурорын ёс зүй , хүний эрх эрх чөлөөг хамгаалахад прокурорын байгууллагаас гүйцэтгэх үүрэг ,прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг , хэргжүлэх арга зам, эрүүгийн шүүх хуралдаанд оролцох эрх үүрэг, захиргаа, иргэн, арбитрийн болон Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой шүүн таслах ажиллгаанд прокурор оролцох онцлог , хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг прокурорын байгуллагаас зохицуулах эрх үүрэг, прокурорын байгууллагын олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон асуудлыг хамруулан багтаажээ. Түүнчлэн 1200 гаруй хуудас энэхүү номонд прокурорын байгууллагад анх боловсон хүчний хэрхэн сонгож авах, цалин ,зэрэг дэв нь ямар байх , цаашид хэрхэн нэмэгдэх болон прокурорт хариуцлага хүлээлгэ журам , прокуророос гаргах эрх зүйн актуудын загварыг боловсруулж хавсаргасан байна. Энэ дашрамд дурьдахад ОХУ-ын прокурорын байгууллагын хэмжээнд 2011 оны байдлаар 45000 боловсон хүчин ажиллаж байгаагийн 33000 нь прокурор бөгөөд үүний 45 орчим хувийг эмэгтэйчүүд эзлэж байгаа гэж ОХУ-ын Ерөнхий Прокурор Ю.Я.Чайка “ Вестник “ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. ОХУ-ын Ерөнхий Прокурорын дэргэдэх Академийн захирлаар хууль зүйн ухааны доктор, профессор Оксана Сергеевна Капинус гэдэг эмэгтэй ажилладаг бөгөөд тэрээр Монгол Улсын прокурорын байгууллагатай ажил төрлийн холбоо тогтоож ,хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Иймд тус Академитэй харилцаж хамтран ажиллах сонирхолтой прокурор ажилтнууд доорхи хаягаар холбоо барина уу. Үүнд: 123022,г.Москва, ул.Звенигородская ,15. Тел: 8-499-256-23-92, факс:8-499-254-54-63. E- mail: prok@msk.rsnet.ru    

                                                                        УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

                                                                      ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин