С.Чинзориг: Эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ
2020-01-24

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

 

Гэр бүлийн хуулийн шинэчилсэн төсөлд 6 нэмэлт өөрчлөлт оруулсныг ХНХ-ын сайд онцоллоо. Гэр бүлийг төрөөс дэмжих, хамгаалах, асран хамгаалах, хүүхэд хамгааллын чиглэлээр заалтууд тусгаж байгаа гэнэ. Мөн хуулиар зохицуулагддаггүй байсан хүүхэд үрчлэлтэй холбоотой асуудлыг тусгаж байгаа аж. 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Сүүлийн 20 жил хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг орхигдуулсан. Эцэг эхчүүд хүүхдийн эрүүл мэндийг эмнэлэгт,  боловсролыг сургууль, багшид даатгадаг орхидог. Гэтэл цаана нь хүүхдийн хүмүүжил орхигдсон. Тийм учраас эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмж тусгаж байгаа гэлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Хэнчбиш:
Гэр бүл салалт нэмэгдэх хандлагатай байгаа бол нас барснаас бусад тохиолдолд 2;3 дахь амьдрал зоиосон хүмүүүсээр гэрбүлийн тухай хууль хэлцүүлэхэд юугаа хэлж хуйхаа маажих бол
2020-01-24