ЭМЯ: БНХАУ-аас зөвшөөрөл өгвөл иргэдээ татан авахад бэлэн
2020-01-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос иргэдээ татан авах ажлыг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 

 

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Иргэдээ эх оронд нь татан авах ажлыг Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийнхөн хариуцан бэлтгэлийг ханган ажиллаж байна. Гадаад харилцааны яамны өгч байгаа мэдээллээр тэнд байгаа оюутнуудыг эмчийн үзлэгт хамруулах ажлыг хятадын тал хариуцан ажиллаж байгаа. Хятадын тал олон улсын эрүүл мэндийн дүрмээр иргэнээ авах зөвшөөрлийг өгөх юм бол нисэх баг, онгоц болон дагалдаж явах эмч, эмнэлгийн мэргэжилтний бэлэн байдлыг ханган ажиллаж байна" гэлээ.


Ухань хотод манай улсын 31 оюутан байгаа юм. Тэднийг эх оронд нь авчирсан тохиолдолд өвчний нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлалтыг хийнэ. Иймд ар гэрийнхэн нь уулзах зэргээр эмнэлгийн байгууллагын ажилд саад учруулахгүй байхыг санууллаа. 

Shuud.mn
Сонин хачин
сониуч:
Өөр ямар улс БНХАУ-аас ийм зөвшөөрөл хүсээд байгаа юм бол?
2020-01-27
Зочин:
Тахлын голомтоос авч ирж огт болохгүй ээ.гадаадынхныг дууриаж хайр зарлаж байж улсаа мөхөөв дөө.
2020-01-27
abchir hsen shiidber gargsan hvmvvs ni uursduu ochood tsug bgaad emchilgeend tuslal da 3 say hvniig ersdeld oruulaad hreggui bzd
2020-01-27
Hetsuu l um bna.. ireed tusgaarlana... manai emch , tonog tuhuurumj bas l hetsuu dee
2020-01-27
Хурц голомтоос хүмүүс авбал эрсдэл улам их болно аваад эмчлэх байр сав хүч хөрөнгө байна уу Зөвхөн Монгол биш олон орон байгаа сайн тунгааж шийдэх асуудал энд байгаа аав ээж ах дүү нартай халдаах эрсдэл бий мэдээж хүнээ бодно гэхдээ нийтийн улсын эрх ашигт нэгд байх ёстой
2020-01-27
ЭРСДЭЛ:
ХАЛДВАРЫН ГОЛОМТООС ХҮН АВЯ ИРНЭ гэдэг эрсдэлтэй , энэ өвчин 14 хоног нууц бдаг гэсэн
2020-01-27