Гурван жилд 33 тэрбум төгрөгийн бизнесийг босгосон НУУЦ
2020-01-29

 

Манай өнөөдрийн зочин Б.Наранбат нь Сангийн яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, Төрийн банкинд хэлтсийн захирлаас Орлогч захирал хүртэл дэвшин ажиллаж банк, санхүүгийн салбарын туршлага хуримтлуулсан байна.  Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч мэргэжлээр 2007 онд, Япон улсын Хөгжлийн эдийн засгийн сургуульд постградуат дипломын зэргийг 2011 онд хамгаалж боловсрол эзэмшсэн нэгэн билээ.

 

Монгол Улсад бичил санхүүгийн бизнесийг эхлүүлж, гуравхан жилийн дотор 33 тэрбум төгрөгийг босгож, орон нутагт 36 салбарыг байгуулж, 16.5 мянган харилцагчтай болсон түүхийг тэр бичилцэхдээ олноор дампуурч, нэгэн үе нэр хүнд нь унаж явсан хадгаламж, зээлийн хоршооны моделийг ашигласан нь сонирхолтой.

 

-Ярилцлагаа яагаад хадгаламж, зээлийн хоршоо байгуулах болсноос эхэлье. Хадгаламж зээлийн хоршоогоо хэрхэн, яаж байгуулж байв?

 

-Би Төрийн банкинд ажиллаж байхдаа орон нутагт банкны хүрч чадахгүй, орлогыг нь тооцоолох боломжгүй иргэдэд нэмэлт зээлийн хэрэгцээ шаардлага байгааг олж харсан. Улмаар 2016 оны есдүгээр сард өөрийн хүсэлтээр Санхүү хариуцсан орлогч захирлын ажлаа өгч бичил зээлийн үйл ажиллагааг орон нутагт хэрхэн нэвтрүүлэх боломж байгаа талаар судалгаа хийж эхэлсэн. Судалгааны дүн хартал орон нутаг нь Улаанбаатар хоттой харьцуулахад өрсөлдөөн сул хийгээд банкны бус зээлийн хүү өндөр, нөхцөл хатуу байсан. Ингэж харсан тул орон нутагт олон салбар, сүлжээ бүхий бичил зээлийн үйлчилгээг нэвтрүүлэхэд хамгийн боломжит хувилбар нь ББСБ, ломбард гэхээсээ илүү Хадгаламж, зээлийн хоршоо юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

 

Олон салбар бүхий санхүүгийн мэргэшсэн байгууллагыг ажиллуулах менежментийн баг, программ хангамж, дэд бүтцийг бий болгоход 10 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө босгох тооцоолол гарсан. Хадгаламж зээлийн хоршооны модель нь үүнд тохирсон хамгийн оновчтой шийдэл байсан юм. Таны хэлсэнчлэн Хадгаламж, зээлийн хоршоо нь олноор дампуурч, иргэдийг хохироож байсан түүх бий. Бид дампуурлын талаар судалгаа хийхэд тухайн үед 1997 оны Хоршооны тухай хуулинд 2002 онд өөрчлөлт оруулснаар Хадгаламж, зээлийн хоршоод 1000 гаруй байгуулагдаж, зохион байгуулалт болон эрх зүйн зохицуулалт хязгаарлагдмал байснаас олноороо дампуурах шалтгаан болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн.

 

Харин Хадгаламж, зээлийн хоршооны тухай бие даасан хуулийг 2011 онд УИХ-аас баталж, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны шаардлага, засаглал, ил тод байдал зэргийг тодорхой тусгасан сайн эрх зүйн орчинтой болсон. Үүний зэрэгцээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад Хадгаламж, зээлийн хоршоо нь санхүүгийн зах зээлийн хүчтэй тоглогч, иргэдэд нэр хүнд сайтай байдаг зэргийг үндэслэн энэ салбар руу зориг шулуудан орохоор шийдсэн. Хэдийгээр иргэдэд нэр хүнд муутай салбар боловч хууль эрх зүй сайжирсан, зохион байгуулалтын хувьд бид банкны менежментийн арга барилаар энэ салбарт амжилт олно гэж зориглон энэхүү бизнесийг эхлүүлсэн. Анх М.Цолмон найзтайгаа хамтран энэхүү бизнесийг эхлүүлэхдээ өөрсдийн гэр бүлийн гишүүдийг оролцуулаад 20 гишүүнтэй, 10 сая төгрөгийн дүрмийн сантайгаар 2016 оны 12-р сарын 14-ний өдөр үүсгэн байгуулж байлаа. 

 

Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн хоршоо эрхлэх тусгай зөвшөөрлөө аван үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа 282 хуулийн этгээд бий боловч шинэ хуулинд зар сурталчилгаа хийхийг хориглосон тул иргэд мэдээлэл багатай байсаар ирсэн байх. Манай хувьд бас зар сурталчилгаа хийхийг хориглосон хуультай тул гурван жилийн турш чимээгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хадгаламж, зээлийн хоршоонд банкны стандарт, засаглалыг нэвтрүүлж, хамгийн гол нь арилжааны банкинд ажилласан туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлж чадсан нь бидний амжилтын үндэс байсан юм.

 

 

-Гурван жилийн хугацаанд хэрхэн 36 салбарыг орон нутагт байгуулсан туршлагаасаа хуваалцахгүй юу. Та банкны стандарт, менежментийг хоршоонд нэвт­рүүл­сэн гэж хэллээ, энэ талаараа тайлбарлаач?

 

-Монгол Улсад дотоод зохион байгуулалт, хяналт шалгалт, дүрэм журам хамгийн сайн хөгжсөн салбар бол банкны салбар. Бид олон салбар, сүлжээтэй санхүүгийн байгууллагыг сахилга баттай, зохион байгуулалттай ажиллуулахын тулд шууд банкны бизнес модель, технологийг Хадгаламж, зээлийн хоршоонд нэвтрүүлсэн. Санхүүгийн бизнес эрхлэхэд туршлагатай сайн боловсон хүчин хамгийн чухал. Муу боловсон хүчинтэй бол хөрөнгө мөнгөө алдаад дуусна. Тиймээс бид салбар байгуулах шийдвэр гаргах, аймаг сонгохдоо аль аймагт бидэнд боловсон хүчин байна вэ гэдэг шалгуурыг нэгт тавьсан. Одоогоор бид 15 аймаг, 21 суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Зургаан аймагт одоо хүртэл салбар нээгээгүй шалтгаан бол бидэнд туршлагатай, итгэлтэй боловсон хүчин олдоогүйтэй холбоотой. Биднийг анх байгуулагдаж байх үед нэг таатай нөхцөл бүрдсэн нь 2016 оны сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Төрийн банк бүтцийн өөрчлөлт хийж хөдөө, орон нутгийн зарим салбарын захирлуудаа сольсон явдал юм. Улс орон даяар хамгийн олон салбартай банкны бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчнүүд сул чөлөөтэй гарч ирсэн нь тэдэнд санал тавих, хамтран ажиллах азтай завшааныг бидэнд олгосон.  Сүүлийн жилүүдэд мөнгө угаах терро­ризмтэй тэмцэхтэй холбоотойгоор Дэлхийн банк, санхүүгийн орчинд хүчтэй яригдах болсон зүйл бол KYC/Know your costumer/ буюу харилцагчаа таньж мэдэх тухай юм. Манай салбарын захирлууд тухайн аймагтаа төрж өссөн, банкны салбарт олон жил захирал хийсэн туршлага нь орон нутгийнхаа харилцагчдыг сайн, муугаар нь маш сайн таньдаг нь ямар ч технологиор орлуулшгүй үнэт зүйл юм. Жишээ нь, манай Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Одгэрэл нь Хадгаламж банкны орон нутгийн зээлийн хэлтсийн захирлаар гурав, Төрийн банкны орон нутгийн зээлийн хэлтсийн захирлаар гурван жил ажилласан байх жишээтэй. Энэ нь олон салбартай банкны орон нутаг дахь зээлийн багцыг хэрхэн удирдах өндөр туршлагатай гэсэн үг.

 

 

-Туршлагатай боловсон хүчин цуглуул­сан түүх тань азтай гэж хэлж болохоор юм байна. Төрийн өмчит байгууллагууд сонгуулийн дараа бүтцийн өөрчлөлт хийдэг бичигдээгүй хууль бий. Байгууллагынхаа иргэдэд чиглэсэн үйл ажиллагааныхаа талаар ярихгүй юу. 16.5 мянган гишүүнчлэлтэй байгууллага Монголд ховор шүү дээ?

 

-Төрийн банкинд би дөрвөн жил дэвшин ажилласан минь надад их зүйлийг сургасан, мэргэжилтэй боловсон хүчинтэй болох боломжийг олгосонд үргэлж талархдаг. Одоо ч гэсэн бид Төрийн банкны удирдлага болон орон нутгийн салбаруудтай маш сайн харилцаатай, ихэнх дансаа байршуулах зэргээр хамтран ажиллаж байна.  

 

Бид орон нутагт банкны үйлчилгээ бүрэн хүрч чадахгүй байгаа албан бус хөдөлмөр эрхлэгчид, малчдад бичил зээлийн үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өмнөх хоршоонуудын дампуурлыг давтахгүйн тулд бид бичил зээл олголтыг үндсэн бодлого болгон ажиллаж эхэлсэн. Нэг үгээр хэлбэл 50 сая төгрөгийг нэг хүнд зээлдүүлснээс 50 хүнд нэг сая төгрөгийн зээл олгох нь эрсдэлгүй гэж үзсэн хэрэг. Энэ нь өөрөө санхүүгийн зуучлалын бизнесийн эрсдэлгүй ажиллах онолын гол зарчим юм. Олон бичил зээлийг гаргахын тулд бидэнд олон салбар сүлжээ шаардлагатай болсон. Хадгаламж, зээлийн хоршооны онцлог нь иргэдийг гишүүнээр элсүүлж гишүүддээ үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор бид 15 мянган зээлдэгч гишүүддээ дунджаар 1.2 сая төгрөгийн зээлийг олгосон бөгөөд тэдний 98 хувь нь орон нутгийн иргэд байна. Бид анх байгуулагдахдаа зээл олгох дээд хэмжээгээ 30 сая төгрөгөөр тогтоосон. Гэсэн ч үе шаттайгаар бууруулснаар одоо 10 сая төгрөг болсон. Энэ нь ч үр дүнгээ өгснөөс манай зээлийн багцын чанар сайн байдаг. Одоогоор нэг салбарт дээд тал нь 2000 зээлдэгч байгаа нь үйл ажиллагааны ачааллыг нэмэгдүүлэх, зарим үед банк шиг дараалал үүсэх болсон. Тиймээс нэгэнт барьцаа хөрөнгө нь хоршооны нэр дээр байгаа гишүүддээ салбар дээр ирэхгүйгээр онлайнаар зээл авах бололцоо бүхий мобайл аппликэйшныг нэвтрүүлж байгаа.

 

-Олон салбар сүлжээтэй санхүүгийн байгууллагыг хэрхэн менежмент хийж ажиллуулдаг тухайгаа танилцуулаач. Бусдаас давуу тал нь юу вэ?

 

-Бид арилжааны банкуудын ашигладаг Грейпсити программ хангам­жийг хэрэглэж, салбарууд маань 100 хувь онлайнаар холбогдож цахимжсан. Нэг үгээр бол салбар дээр 20 мянган төгрөгийн зээл гарсан ч манай системд бүртгэгдэж, бид өдөр бүр салбарын болон нэгдсэн тайлан мэдээг гарган ажилладаг. Салбар бүр онлайн камерт холбогдсоноор салбарын хяналт, шалгалтыг хялбархан хэрэгжүүлдэг. Харуул хамгаалалтын тал дээр банкны салбартай адилхан дохиолол хамгаалалтыг нэвтрүүлсэн дэд бүтцийг бий болгосон. Энгийн ломбард, ББСБ нь нэг салбартай, 40 зээлдэгчид 50 сая төгрөг буюу нийт хоёр тэрбумын зээлийн багцтай бол манайх шиг дэд бүтэц шаардлагагүй. Харин орон нутагт салбар сүлжээ бүхий манайх шиг зээлийн байгууллагын хувьд энэ хэмжээний дэд бүтцийг бий болгоход өртөг зардал өндөр. Тиймээс 10 тэрбум төгрөгөөс дээш актив хөрөнгөтэй байж нөхөх боломжтой. 10 тэрбум төгрөгийг бид ломбард, болон ББСБ-аар босгоход хүндрэлтэй тул Хадгаламж, зээлийн хоршоо гэсэн бизнес модель сонгосны нэг шалтгаан юм. Бид иргэдээс хадгаламж татах, гишүүдийн­хээ итгэлийг олох зорилгоор эхнээсээ санхүүгийн ил тод байдлыг чухалчилсан. Тиймээс бид сүүлийн гурван жил дараалан санхүүгийн тайландаа Дэлхийн дөрвөн том аудитын нэг Эрнст энд Янг хэмээх байгууллагаар аудит хийлгэсэн. Монголд манайхаас өөр дөрвөн томын нэгээр аудит хийлгэсэн хоршоо байхгүй. Зөвхөн арилжааны томоохон банкууд л хийлгэдэг.  Мөн бид 2018 оны 11 дүгээр сард Италийн Microfinanza Rating фирмээр “BB+, Stable” рэйтинг тогтоолгосон нь Монголоос олон улсын рэйтинг тогтоолгосон анхны Хадгаламж зээлийн хоршоо болж чадсан. Монголын топ таван хуулийн фирмийн нэг MDSKhanlex фирмээр бүх дүрэм, журам, гэрээ контрактаа хянуулан ажилладаг. Бид үйл ажиллагаагаа сайжруулах үүднээс дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагуудтай эхнээсээ хамтран ажилласан нь өнөөдрийн амжилтанд нөлөөлсөн гэж үздэг. Бид эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах, засаглал сайтай байх үүднээс Санхүүгийн зохицуулах хорооны иж бүрэн хяналт шалгалтыг өнгөрсөн онд авч, “Хангалттай” буюу дээрээсээ хоёр дахь сайн үнэлгээ авсан. Мөн жил бүр татвар, нийгмийн даатгалын хяналт шалгалтыг өөрсдийн хүсэлтээр хүлээн авч, алдаа дутагдлаа тухай бүр засч сайжруулан ажиллаж байна.

 

 

-Олон улсын зах зээлээс хөрөнгө босгосон гэж сонслоо. Банкууд л хөрөнгө босголоо гэдэг болохоос Хадгаламж, зээлийн хоршоо хөрөнгө босголоо гэж дуулж байгаагүй юм байна. Энэ талаараа танилцуулаач?

 

-Таны асуулт хүртэл Хадгаламж, зээлийн хоршоо муу, чадамжгүй гэж байна. /инээв/ Тийм ээ, бид өнгөрсөн онд Япон улсын Некст шифт хөрөнгө оруулалтын сангаас 165 мянган ам.доллар, Белги улсын Алтерфин хөрөнгө оруулалтын сангаас 300 мянган ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Энэ эх үүсвэрээр бид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг орон нутагт сарын 2 хувийн хүүтэй, 10 сая хүртэлх төгрөгийн барьцаагүй олгон орон нутгын бизнес эрхлэгчдийг дэмжихээр төлөвлөж байна. Энэхүү гаднаасэх үүсвэр татаж чадсан явдал нь Монголын Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, менежмент, эрсдлийн түвшинг анх удаа олон улсын санхүүгийн байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан гэж үздэг.

 

 

-Танай хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийг нэгтгэдэг сайн үйлсийн ажлынхаа талаар ярихгүй юу. Хавдар судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих “Эрүүл хүн-Хавдаргүй иргэн” ТББ нь “Гялс төгрөг”-ийн зээлийн хүүгийн орлогоос санхүүждэг гэсэн үү?

 

-Бид олон нийтийн нэгдэл бүхий байгууллагыг бий болгон, нийгэмд үйлчилгээ үзүүлснээр ашиг, орлого олж буй бол нийгэмдээ тустай зүйл хийх ёстой гэж үзсэн. Харин чухам ямар сайн зүйл хийх вэ гэхээр Монголчуудын хамгийн ихээр өртдөг, аймшигт өвчин болох элэгний хавдартай тэмцэхээр шийдсэн. Зөвхөн нэг өвчтөнд туслах биш нийт монголчуудад нөлөө үзүүлэх зорилгоор эмч, сувилагч нарыг сургах, боловсролын түвшинг ахиулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд бид хоршооныхоо дэргэд “Эрүүл хүнс-хавдаргүй иргэн” ТББ-ыг байгуулахдаа “Гялс төгрөг”-ийн зээлийн хүүгийн орлогын нэг хувийг хандивлана гэж шийдвэрлэсэн. Энэ сангаас Монголын эмч, сувилагчдыг гадаадад сургахад тэтгэлэг олгоход санхүүжилт хийхээр дүрэмдээ тусгасан. Монгол Улс нь элэгний хорт хавдрын өвчлөлтөөр дэлхийд тэргүүлж байна. Гэтэл мөнгөний бололцоотой хэсэг нь гадаадад явж эмчлүүлэх, донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж, санхүүгийн боломжгүй хэсэг нь эх орондоо үлддэг. Харин гадаадад хийдэг элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо нутагшуулах, түүний тулд мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байгааг олж мэдсэн.

 

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэхээр зорьж буй “Элэг нэгт Монгол төсөл”-ийн багтай буюу хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн эмчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан 2017 онд 7, 2018 онд 14, 2019 онд 27 буюу нийт 48 эмчийг Солонгос, Япон, Хятад, Энэтхэг, Тайланд, Турк, Франц, Швейцарь зэрэг орнууд руу сургалтад явуулах зардлыг санхүүжүүлсэн.

 

Цаашид нийт Монголчуудыг эмчилдэг эмч, сувилагч нарыг гадаадад мэргэжил дээшлүүлж, чадавхижуулахад анхаарч 500, 1000 эмч сувилагчийг гадаад оронд сургаж, хамт олноороо нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж, өөрсдийн бахархлыг бий болгохыг зорьж, мөрөөдөж байна даа.

 

 

 

 

-Маш том сайн үйлсийн аяныг хэрэг­жүүлсэн байна. Өмнө нь энэ талаар дуулж байгаагүй юм байна. Монголын томоохон компаниуд ч ийм зүйл хийдэггүй шүү дээ?

 

-Тиймээ, Бид хийж байгаа ажлаараа бахархдаг. Өмнө хэлсэнчлэн зар сурталчилгаа хийхийг хориглосон хууль, эрх зүйтэй болохоор бид нийтэд огт мэдээлээгүй. Харин одоо гурван жил ажиллаж тодорхой түвшинд хүрсэн тул олон нийтэд энэ талаараа дуулгаж байгаа нь энэ.

 

-Өнгөрсөн хугацаанд маш их зүйлийг хийсэн байна. Иймдээ ч энэ амжилтыг бүтээсэн болов уу. Одоо хоёулаа хамгийн сонирхолтой буюу хэрхэн иргэдээс энэ их мөнгийг босгосон тухай ярилцъя. Мөн санхүүгийн үзүүлэлтээ товчхон танилцуулвал?

 

-Хэдийгээр 10 сая төгрөгөөр хоршоог анх үүсгэн байгуулсан боловч анхны таван салбараа байгуулж, зээл олгох эх үүсвэр болох 500 гаруй сая төгрөгийг ТУЗ-ийн дарга М.Цолмон бид хоёрын хуримтлал болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжаар санхүүжүүлсэн. Түүнээс хойш бид хадгаламж татахдаа бусдад танилцуулсан гол зүйл нь эрсдэлгүй буюу жижиглэнгийн зээлийг орон нутагт олгох бизнес модель, түүнийг хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчний танилцуулга байв. Бид тэгээс эхэлсэн болохоор бусдын итгэл даах тэрхүү имижийг бүрдүүлэх нь чухал байсан. Ямар ч бизнест хөрөнгө оруулах, эсвэл итгэж мөнгө зээлдүүлэх, хадгалуулахад хөрөнгө оруулагчдын хардаг гол зүйл бол менежментийн баг, зөв имиж байдаг. Олон улсын туршлага ч ийм. Бид итгэл даах, зөв имижийг бүрдүүлэхдээ хамгийн том хуулийн фирм, хамгийн том аудитын компани, хамгийн том даатгалын компани зэрэгтэй хамтран ажилласан. Энэ маань ч үр дүнгээ өгсөн гэж боддог. Хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ үйлчилгээ үзүүлдэг болохоос санхүүгийн хуримтлал бүхий хэсгээс хадгаламж татаж, санхүүгийн хэрэгцээтэй байгаа хэсэгт зээл олгодгоороо арилжааны банкуудтай адилхан.

 

Хэдийгээр сайн имиж бүрдүүлсэн ч яагаад ч арилжааны том банкуудаас илүү итгэл төрүүлж чадахгүй. Тиймээс бидний хадгаламж татах нэгэн хөшүүрэг нь өндөр хүү байсан. Бид арилжааны банкнаас өндөр хүүтэйгээр хадгаламж татаж, банкнаас өндөр хүүтэйгээр зээл олгодог. Мөн бидний нэвтрүүлсэн нэгэн үйлчилгээ нь Монгол Даатгал ХК-тай хамтран хадгаламжийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэд манайхыг эрсдэлтэй гэж үзвэл даатгалын үйлчилгээг сонгож болно. Тухайлбал, Хадгаламжийн зарласан хүү жилийн 24 хувь байлаа гэж үзвэл, даатгалын хураамжид нь дөрвөн хувь төлж, өөрт ноогдох хүүг 20 хувь болгон бууруулах, ингэснээр гурвалсан гэрээгээр “Гялс Төгрөг” нь хадгаламжийг хугацаанд нь төлж чадахгүй тохиолдолд Монгол Даатгал ХК нь бидний өмнөөс үндсэн төлбөрийг, хүүгийн хамт төлөх харилцааг зохицуулж өгсөн. Хүн банкинд мөнгө хадгалуулж, хүүгийн орлого олохдоо өөрийн мөнгөө өсгөх, өөртөө ашиг олох зорилготой байдаг. Манай байгууллагын хувьд гишүүд маань зөвхөн хадгаламжийн хүүд суурилсан бус бусад гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангах, бусдынхаа сайн сайхны төлөө гэсэн Хадгаламж, зээлийн хоршооны үндсэн зарчмыг баримталдаг.

 

Бүх зүйл эхлэхдээ хэцүү байдаг. Салбарын нэр хүндээс хамаараад анх хадгаламж татахад төвөгтэй асуудлууд олон байсан. Харин бид бусдад анх танилцуулсан төлөвлөгөөнийхөө дагуу салбараа нэмж байгуулан, үйл ажиллагаагаа тэлэх тусам манайхыг зорих хадгаламж эзэмшигчид нэмэгдэх болсон. Банкууд иргэдийн хадгаламжийг хэмжээ, хязгааргүй татах боломжтой байдаг бол бидэнд тийм боломж байхгүй. Нэг үгээр хэлбэл бид зээлээр гарган шингээж чадахгүй их хэмжээний хадгаламж татвал, хүүгийн зардал өссөнөөр санхүүгийн доголдолд орно. Иймээс бид зээлийн эрэлт багатай зуны саруудад хадгаламж татахаа хумьдаг.

 

Өнгөрсөн оны эцсийн байдлаар бид 33.4 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй,  20.7 тэрбум төгрөгийн цэвэр зээлтэй, 24.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн үндсэн үзүүлэлттэй, төрөөс тогтоосон зохистой харьцааны 14 шалгуур үзүүлэлтийг бүрэн улирал бүр дараалан хангасан тайлан гаргаад байна. Өнгөрсөн гурван жилд бид өссөн дүнгээр татварын дараах 3.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүсгэн байгуулагдснаасаа хойш 106 хүнийг ажлын байраар хангаж, улсын төсөвт нийт 2.3 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийн орлого төвлөрүүлсэн нь улс орондоо оруулж буй бидний хувь нэмэр гэж бодож байгаа. 

 

 

 

-Тун сонирхолтой санагдлаа. Ирэх жилүүдэд  ямар зорилготой ажиллах вэ?

 

-Бид цаашид орон нутаг дахь салбарын тоогоо нэмж 50 салбартай болох, активын хэмжээг 50 тэрбум төгрөг болгох төлөвлөгөөтэй байгаа. Зээлийн мобайль аппликэйшнээ ашиглалтад оруулах зэргээр үйл ажиллагаагаа улам сайжруулна. Одоо байгаа салбарууд дээрээ мөнгөн гуйвуулга, валют арилжаа, брокер диллер, үл хөдлөх хөрөнгө зууч зэрэг нэмэлт банкны бус үйлчилгээг нэвтрүүлж “Бичил санхүүгийн нэг цэгийн төв” болгох алсын зорилго бий. Ингэснээр орон нутагт санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, нэгж үйлчилгээний өртөг зардал буурах зэрэг давуу талууд бий болно. Бид энэ сарын 11-нд бүх гишүүдийнхээ хурлыг амжилттай хийж, хоршооны хувь нийлүүлсэн хөрөнгийн 15 хувийг ажилчдадаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасныг 2020 ондоо багтаан хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажилчдынхаа үнэнч шударга ажиллах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, мөн цаашдын орлогын эх үүсвэрийг тогтвортой болгох бололцоог хангана гэж үзэж байгаа.

 

-Танай гишүүн болмоор санагдчихлаа. Хэрэв гишүүнээр элсэе гэвэл ямар шалгууртай байдаг вэ?


-Манайд гишүүнчлэлтэй болох нь Монгол Улсын иргэн хэн бүхэнд нээлттэй. Бусад хоршоонд гишүүнээр элсэхэд 10-200 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө төлөх шаардлагатай байдаг бол манайд элсэхэд ердөө 10 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө төлөөд үйлчилгээ авах эрхтэй болно. Бидний үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцъя гэвэл www.gyalstugrug.mn вэб хуудсаар орж танилцах боломжтой. Бид энэ сарын 11-нд бүх гишүүдийнхээ хурлыг амжилттай хийж, хоршооны хувь нийлүүлсэн хөрөнгийн 15 хувийг ажилчдадаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасныг 2020 ондоо багтаан хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажилчдынхаа үнэнч шударга ажиллах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, мөн цаашдын орлогын эх үүсвэрийг тогтвортой болгох бололцоог хангана гэж үзэж байгаа.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ямар мундаг залуу. Улам их амжилт хүсье
2022-02-01
Сумъяажав:
Түргэн шуурхай ажилдаг мааш таалагддаг
2021-01-23
CH.Monhnasan:
Uu hilaRai medeelel rvv bvren orj chaddagviee
2021-01-23
Ch .Monhnasan:
Ta bvhendee mash uh bayrlaj ywdag shv sandaeahad mash ih tusalj vegelj demjdegt
2021-01-23
Сумъяажав:
Түргэн шуурхай ажилдаг мааш таалагддаг
Tvrgen shuurhai lambordnii hvvnees baga ene n bas irgeded mash ih huvi nemer bolj baigaa, arkhangai aimgiinhaa salbariin hamt olond amjilt hvsie.
2021-01-22
Aimgiinhaa hamt olond amjilt hvsie, lambordnii hvvnees hamaagvi baga hvvtei n odoo ene tsag ved bas irgedrvvgee chigelsen sain sanaa, bi zeel avch bsan hungun shuurhai aash zan saitai ta bvgded talarhaj yavdag shvv amjilt hvsie.
2021-01-22
SH Erdenechlmeh:
B Haranbaatar zahiral sain udirdagch hun ym aa
2021-01-22
Ломбард:
Ломбард ажиллуулж мөнгө ирүүлсэн хууль бус үйлдэл биш гэж үү? Монголын банк ломбард болсны жишээ.
2020-02-05
Зочин:
Энэ бол баялаг бүтээгч биш. Хэрэгцээнд тулгуурласан шулаач биш үү. Бүтээгч бол ийм их мөнгө олж чадахгүй. Тэд махаа урж байж хэдэн төгрөг олоод татварт өгдөг
2020-02-04
Улс, орон ард иргэддээ тустай, итгэлтэй ХЗХ-ны үйл ажиллагаа явуулаад зогсохгүй бас ЭМ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон эмч нарыг сургахад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа таньд болон танай хамт олонд ажлын улам их амжилт хүсэе! Ийм мундаг залуус олон байвал Монгол улс маань маш хурдан хөгжинө шүү.
2020-02-01
6-аахан сар төрийн банкны орлогч захирал хийчхээд бас том том ярьчхаж эээ чааваас, шоучин пацаан,
2020-02-01
Za:
Zeel bol yaduurliin ehlel... naaduulchin shulna shv zeel avch bolohgui.
2020-01-30
эцэг нь лав нээх ч өөдтэй амьтан байгаагүй
2020-01-30
2016 оны 1-р сард Бадамдамдингийн хүү мөрийтэй тоглоомчин Баттүвшин төрийн банкны захирлаар 6 сар ажиллаад буусан байдаг. Энэ зальтай бацаан орлогч захирлын местэнд очиход нь одоогийн АН-ын нарийн бичиг Туваан Төрийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхадаа гарын үсэг зурсан байдаг. Ямар ч ажлын туршлагагүй шалдан банди нарыг том том захирлаар Төрийн банканд их томилж байсан даа. Яаж мөнгө босгосон нь но-той, шалгахад гэмгүй!!!
2020-01-29
эцэг нь лав нээх ч өөдтэй амьтан байгаагүй
zochin:
Salbariin ner hundiig usguj bgaa hamt olond n bayar hurgei. Ulam ih amjilt husei
2020-01-29
Амжилт:
Мундаг шүү
2020-01-29
Харилцагч:
Өмнө нь зах дээрх ломбарднаас 15-20 хувийн хүүтэй зээл авдаг байлаа. Хамаг юмаа тавиад. Өнөөдөр Гялс төгрөг ХЗХ аймгуудад нээгдсэнээр дээрх хүү 3-5 дахин буурч дунджаар сарын 4.0 хувиар зээл авч байгаа. Банкны бус зах зээл дэх хүүг дорвитой булгасанд талархаж явдаг шүү. Амжилт
2020-01-29
Bu-d:
Yag sanal niilj bna. Lend odoo edniih Mongolchuud ter chigeeree yadruu amidarch bgag iltgej bna daa. Hurungiin zah zeel ni hurdan hugjuusei. Tag shuu.
2020-01-29
Даваа:
Манайд хамгийн номоороо явж байгаа нь банк санхүүгийн салбар байх шив хавдрын эсрэг оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайшаалтай хавдраар хэн нэг нь өвдөөгүй айл гэж бараг байхгүй дээ
2020-01-29
Bilgvvn:
Vneheer mundag bn aa ilvv ih amjilt hvsey gyalalzaad l bgaarai
2020-01-29
bu:
Baritsaalan zeeldeh uilchilgee hedii hemjeegeer hogjij baina, ard tumnii amijirgaanii tubshin tegej l buurch baigaa gesen ug(yaraltai mongonii shaardlaga deer l ajillaj bna)
2020-01-29
Bu-d:
Yag sanal niilj bna. Lend odoo edniih Mongolchuud ter chigeeree yadruu amidarch bgag iltgej bna daa. Hurungiin zah zeel ni hurdan hugjuusei. Tag shuu.
Иргэн:
Орон нутгийн өндөр хүүтэй банк бус, ломбард, мөнгө хүүлэгчдийн хүүг бууруулж, банкны бус зах зээлийн үйлчилгээний соёлыг нэвтрүүлсэн шуурхай хамт олон гэж үнэлдэг шүү. Танай хамт олонд баярлалаа.
2020-01-29
Харилцагч:
Өмнө нь зах дээрх ломбарднаас 15-20 хувийн хүүтэй зээл авдаг байлаа. Хамаг юмаа тавиад. Өнөөдөр Гялс төгрөг ХЗХ аймгуудад нээгдсэнээр дээрх хүү 3-5 дахин буурч дунджаар сарын 4.0 хувиар зээл авч байгаа. Банкны бус зах зээл дэх хүүг дорвитой булгасанд талархаж явдаг шүү. Амжилт
Usa s:
Usa, canada d credit union ikh elbeg. Student loan dandaa credit unionoosoo avdag. Zuv ajilluulj chadval bolomj ikh biidee
2020-01-29
asd:
hahaha baahan mungu husch bgad hund zeeluuldeg genee teriigee tged bid nar hiisen gene shuu hahaha
2020-01-29
Иргэн:
Ер нь ямарч бизнесийн үндсэн түүхий эд бол мөнгө ч биш эд материал ч биш. Ерөөсөө л хүний нөөц капитал юм гэдэг онолыг л энэ залуу айхтар харж мэдэрч зөв ажиллажээ. Одооны залуусын мэдлэг боловсрол чадвар хурд үнэхээр сайн болжээ. Энэ бол монголдоо мэргэжлийн түвшинд бий болгосон сууриласан анхны хадгаламж зээл ын хоршоо байхо. Мундаг л бнаамжилт хүсье
2020-01-29
Амжилт:
Мундаг шүү
Орк, банк санхүү, хөрөнгийн зах зээл чинь үйлдвэрлэл явуулах нэг дэд бүтэц нь.
2020-01-29
Малчин:
Иймэрхүү гүйлгээ ухаанаа үндэсний үйлдвэрлэлийг бий болгоход л хэрэглэх хэрэгтэй байна даа. Ер нь нэг хэсэг нь баяжина гэдэг бол нөгөө хэсэг нь ядуурна л гэсэн үг. Энэ хорвоо дээр үйлчилдэг нэг хууль байдаг, аливаа зүйл ор хоосноос бий болохгүй, аль эсбэл ор тас алга болохгүй гэж. Мөнгө ч гэсэн адил, нэг хүний кармаанаас нөгөө хүний кармаа руу шилжиж л байгаа, түүнээс бишь тэнгэрээс бууц ирдэг өмнгө гэж үгүй. Энэ хоршооны өндөр хүүтэй зээлийг аваад хүн үйлдвэрлэл явуулна гэж л лав байхгүй.
2020-01-29
Мөнгө хүүлэгчид олшрох тусам өрсөлдөөн нэмэгдэж хүү буурах нөхцөл бүрдэнэ.
2020-01-29
Zochin:
ЖДҮ-ийн мөнгө шүүдээ, Өндөр хүүтэй, мөнгө хүүлэгч нар олшрох нь иргэдийг шуулж ядууралд оруулж байна, тэгсэний оронд бодит секторт үндэсний үйлдвэрлэл руу орж бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл Монгол оронд хэрэгтэй шүү, банк санхүү хэрэггүй.
2020-01-29
Орк, банк санхүү, хөрөнгийн зах зээл чинь үйлдвэрлэл явуулах нэг дэд бүтэц нь.
bat:
vhsen neg muuu hvniii baraaa hymdl awdag lombardl bainaadaaaaa
2020-01-29
Туршлагаас:
Цаг хугацаа л үнэн зөвийг харуулна, Монголд мөнгө хүүлэгчид олшрох тусам ядуурал нэмэгдэх болно. Түүний оронд үйлдвэрлэгч болох нь илүү зөв зам. Мөнгө хүүлэгчдийг сайшаан магтах хэрэггүй ээ. Тэгж байгаад дампуурлаа гээд бас зальдах болно. Амар хялбар аргаар баяжих гэсэн залуус бна
2020-01-29
Мөнгө хүүлэгчид олшрох тусам өрсөлдөөн нэмэгдэж хүү буурах нөхцөл бүрдэнэ.
Ийм залуучууд Монгол улсад олноороо хэрэгтэй байгаа юм. Гялс төгрөг ХЗХ бол миний хамгийн итгэл хүлээлгэдэг газар юм. Хөдөө орон нутгийн бидэндээ хүрч үйлчилдэг танай хамт олонд амжилт хүсье.
2020-01-29
Uuchlaarai end Turiin banknii tuhai yriagui bna
2020-01-29
Busdaas sain saihniig olj hardag nud hamgiin uzesgelentei, zurh hamgiin aguu ♥♥♥ Busdiig dugneheesee umnu uugiiguu dugne
2020-01-29
Ganaa:
Hunii mungiig hund zeelvvldeg gazar. ID nart yamar gadnaa gan hiih gASLAH nohoi baisan bish mash ersdeltei. Huuchin hadaglamj zeeliin horshoo yaasan bilee
2020-01-29
Busdaas sain saihniig olj hardag nud hamgiin uzesgelentei, zurh hamgiin aguu ♥♥♥ Busdiig dugneheesee umnu uugiiguu dugne
ХҮРЛЭЭ:
ӨНДӨР ХҮҮТЭЙ ТУЛ ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭСЭН. ХҮҮ НЬ БИТГИЙ БУУРААСАЙ Л ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАА
2020-01-29
ЗОЛБОО:
ТҮРГЭН ШУУРХАЙ НАЙДВАРТАЙ САНАГДДАГ. АМЖИЛТ ХҮСЬЕ
2020-01-29
Хөдөө орон нутгийн иргэдийн санхүүгийн асуудлыг цаг тухай бүрт нь түргэн шуурхай шийдэж ажиллаж байгаа танай хамт олонд цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсье.
2020-01-29
иргэн:
Хадгаламж зээлийн хоршоо бол иргэдийнхээ эмзэг цэгээр нааддаг зүгээр л луйврын газар ш дээ. Жилд 30 хувийн ашиг зүгээр сууж байгаад олно гэдэг бол дээрэм л гэсэн үг.
2020-01-29
Б.Шинээ:
Монгол улсын хамгийн анхны үлгэр жишээ хадгаламж зээлийн хоршоо шүү та бүхэндээ ажлийн өндөр амжилт хүсэе. Улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна.
2020-01-29
T:
Turiin banknaas tursun ter bumtanguud. Yaraltai huvichil.
2020-01-29
Уянга:
Мундаг юмаа МУ-д нэр хүнд нь унасан байсан Хадгаламж зээлийн хоршооны үнэ цэнийг өндөрт өргөж, итгэлтэй байдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа газардаа. Илүү их амжилт хүсье
2020-01-29
иргэн:
Хадгаламж зээлийн хоршоо бол иргэдийнхээ эмзэг цэгээр нааддаг зүгээр л луйврын газар ш дээ. Жилд 30 хувийн ашиг зүгээр сууж байгаад олно гэдэг бол дээрэм л гэсэн үг.
zochin:
Turiin bankiig yaraltai huvichlah heregtei
2020-01-29
Aimgiinhaa hamt olond amjilt hvsie, lambordnii hvvnees hamaagvi baga hvvtei n odoo ene tsag ved bas irgedrvvgee chigelsen sain sanaa, bi zeel avch bsan hungun shuurhai aash zan saitai ta bvgded talarhaj yavdag shvv amjilt hvsie.
Uuchlaarai end Turiin banknii tuhai yriagui bna