Хэрэглээг шүтсэн баяр, хавтгайрсан золголтоос татгалзахыг уриалав
2020-01-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубээс Монгол Улсын Засгийн газар болон нийт ард иргэддээ хандаж, хэт их хэрэглээг шүтсэн баяр, хавтгайрсан золголтоос ТАТГАЛЗАХЫГ УРИАЛЖ БАЙНА.


Уриалга:


БНХАУ-д шинэ төрлийн коронавирус дэгдэж, дэлхий даяар эрчимтэй тархаж байгаа нь тун удахгүй тохиох гэж буй Төмөр хулгана жилийн сар шинийн бэлтгэл хангах үетэй зэрэгцлээ. Цар тахлын голомт болсон БНХАУ-тай хөрш зэргэлдээ оршдогийн хувьд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам шуурхай арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хорьж, сургууль, цэцэрлэгүүдийг түр амраагаад байгаа ч коронавирус манай улсад орж ирж улмаар хурдтай тархах эрсдэл өндөр байгааг ДЭМБ болон албаныхан анхааруулж байгаа билээ.


Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар хүнээс хүнд дамждаг шинэ төрлийн коронавирус нь үхэлд хүргэх эрсдлээрээ 2003 онд дэгдсэн SARS-аас гурав дахин бага хэдий ч тархалтын хувьд илүү эрчимтэй байгаа юм. Уг вирусийн улмаас дэлхий дахинд нэгдүгээр сарын 29-ний байдлаар нас барсан хүмүүсийн тоо 132-т хүрсний дийлэнх нь өндөр настай, суурь, ужиг өвчтэй байсныг мэдээлж буй.


Иймд эдгээр нөхцөл байдлын улмаас Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубээс Монгол Улсын Засгийн газар болон нийт ард иргэддээ хандаж, хэт их хэрэглээг шүтсэн баяр, хавтгайрсан золголтоос ТАТГАЛЗАХЫГ УРИАЛЖ БАЙНА.


• Өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд өргөн дэлгэр золголтоос татгалзаж, зөвхөн өндөр настан болон аав, ээждээ золгож хүндэтгэл үзүүлэх байдлаар Төмөр хулгана жилийн цагаан сарыг халуун бүлийнхээ хүрээнд ёслон тэмдэглэх


• Сар шинийн худалдан авалттай холбоотойгоор импорт эрс нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. 2019 оны хоёрдугаар сард л гэхэд импорт 350 сая ам.доллар байсны 130 сая нь Цагаан сарын худалдан авалтаар өдөөгджээ. Иймд импортыг дэмжиж, валютын гадагш урсгалыг хязгаарлах үүднээс аль болох үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, үндэсний мөнгөн тэмдэгтээрээ бие биеийнхээ гарыг цайлгах нь улсын эдийн засагт дэмтэй болохыг санах


• Үнийн өсөлт, хөөрөгдөл нь дотоодын эдийн засаг болон нийт хүн амын амьжиргаанд урт хугацааны дарамт учруулдагийг харгалзан хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа аль болох хэмнэлттэй, ухаалаг сонголт хийх


• Халдварт өвчний дэгдэлт, бараа таваарын ашиг хонжооны эрэлт нэмэгдэх зэрэг эрсдэлийг харгалзан Засгийн газар Цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой тодорхой шийдвэр гаргаж, ард иргэддээ нэн даруй мэдээлэх.

 

 

Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб нь сонин, вэб сайт, ТВ, радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн эдийн засгаар дагнан бичдэг сэтгүүлчдийн нэгдэл бол Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо нь улс төр, эдийн засаг, байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн санаачлагаар өнгөрсөн 2019 оны сүүлээр албан ёсоор байгуулагджээ. Эдгээр холбоо, клуб нь аль нэг байгууллага, улс төрийн нам, бүлэглэлээс хараат бус, бие даасан, олон нийт, гишүүддээ үйлчилдэг ТББ  юм.

 

Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зүйтэй байна дэмжиж байна, нийгэм өөрчлөгдсөн одоогийн цагт ер нь ганц энэ жил ч биш энэ хэт их туйлширсан төрийн золголт, орон нутгийнхан хотод ирж нүсэр золголт хийдэг бол илүү ажил, гадаадын хөгжилтэй орнууд манай цагаан сар шиг зул сарын баяраа маш хөнгөн тэмдэглэдэг, төрсөн хүүхдүүд нь аав ээж дээрээ ирээд цөмөөрөө яриа хөөрөө үүсгэн нэг оройн зоог бариад л боллоо, ийм байдалд аажмаар шилжих хэрэгтэй,чөлөөт эдийн засагтай улс орон л болж байгаа юм бол хүн төрөлтний хөгжилд ойртож очихын төлөө бүхий л боломжоо дайчлан төрөө ариун болгож улс орноо хөгжүүлэх нь туйлын зорилт.
2020-01-31
ahab duusiin hureend geed niited zarlachihlaa ene bol ombo ch l ahan guiseeree zolguud hiiged ter heveeree l um bishuu jaahan delgerengui helmeer umaa ondor nastnuudaaraa orj l taarna bielegdehgui um yrih umaa
2020-01-31
Иргэн:
За тэгээд тѳрийн золголт хийхгүй,бѳх барилдахгүй болж.энэ нь дарга нарт л хамаатай болох нь .ард иргэд нь бахь байдгаараа хэдэн хүүхдээ чирээд л хэсээд явахад дажгүй юм байх даа.хүүхдээ дагуулж гадуур явж болохгүй хотын захирагчийн захирамж 3 р сарын 2 хүртэл хүчин тѳгѳлдѳр бол цагаан сар ч энэ хугацаанд орно биз дээ?яахав ? дахин тодорхой болгомоор байнаа.
2020-01-30
Ахмадууддаа очиж золгоол болоо, яс горьдсон нохой шиг айл гүйцээж архины шавхаруу хамах нь утгагүй шүү
2020-01-30
Zochin:
Bvr hiihgvi bish hiine gehdee ger gertee hiine gesen vg biz de
2020-01-30
Зочин:
Яг зөв гадуур хэсэх шаардлагагүй гэр гэртээ л тэмдэглээд өнгөрөх
2020-01-30
АЙЛ ХЭСЭХЭЭ Л БОЛЬЧИХ, ГЭР ГЭРТЭЭ ЗОЛГООЛ БОЛОО ШҮҮ ДЭЭ. ХҮҮХДҮҮДЭЭ ГАДУУР ББИТГИЙ ДАГУУЛЖ ЯВ
2020-01-30
зочин:
Гэр бvлийн хvрээнд тэмдэглээд л болоо.
2020-01-30
Enhtsetseg:
Ert deer ves ulamjilj irsen yum chine hiine shdee
2020-01-30
зочин:
Цагаан сарыг энэ жил хийгээд хэрэггүй,, Корона биш юм аа, гэхэд ямар олон хүн, хүүхэд энэ Вирусны ханиадаар амь насаа алдаж байгаад анхаараач, олон түмэн минь,,,Эрүүл байвал золгох цаг бидэнд бий
2020-01-30
Зочин:
Яг зөв гадуур хэсэх шаардлагагүй гэр гэртээ л тэмдэглээд өнгөрөх
Чи муу сүржигнээд сүржигнээд хорьж чадахгүй за юу. Харин айл хэсэж болохгүй. Бага насны хүүхэдтэй айлаар орж бэлэг горьдож болохгүй.
2020-01-30
Зочин:
Аав ээж ахмад настангууддаа хорьсон ч золгоно, хориогүй ч золгоно. Яаж ч хэлээд нэмэргүй. Харин айл их хэсэхгүй л баймаар бна. Ялангуяа бага насны хүүхэдтэй айл болон айлуудаар. Нэг л юмтай хатуу тэмцэж өндөр торгож шийтгэмээр бна. Ихэнх хүн шүлсээ хаяж бна. Ямарч өвчин ямарч вирус агаарт тархаж хөрсөнд шингэж бгаа юм билээ хэн мэдэх билээ.
2020-01-30
Enhtsetseg:
Ert deer ves ulamjilj irsen yum chine hiine shdee
unchigch:
bitgii tenegteed bai mongol ulamjlalaa zuw avaad yavah hetegtei gadaad golduu aaw eejtei humuus l esreg sanal ugnu duu gahain toroi sharaad ideh bolohoor goy homi bolohoor hor u
2020-01-30
zochin:
Deer uyed shine jileer zolgood ongordog baihad amar baij ee. Teglee geed buruudaagui l odoo hursen yumsan. Tsagaan saraas hoish amidrahgui yum shig hamag mungoo zartsuulj duusgadag ter ch buu hel or zeel tavij bayarladag iim baliar bayar bidend hereggui. Tsagaan sard durtai ehneriig bi l lav haraagui yum baina. Bugd l boon uur utsaar nervtsen humuus baidag. Yadaj baihad beleg gej hend ch hereggui yumiig tsugluulahad hamag mongo hamag tsag duusdag. Beleg avaad tuuniig ni heregledeg ch bish. Zuvhun baga nasnii huuhduuddee l beleg ugdug baimaar yum.
2020-01-30
архи:
АРХИ ЗАРАХАА ЗОГСООХГҮ Й БОЛ АРХИЧДЫН ялгадас гудамжаар дүүрэн бна ЭНЭ ЗӨВ ҮҮ
2020-01-30
Жудаг:
Маш зөв дэмжиж байна.Онцгой комис тууштай шийпвэр гаргана гэдэгт итгэж байна.Гол нь хөл хорио шүү дээ.
2020-01-30
Чи муу сүржигнээд сүржигнээд хорьж чадахгүй за юу. Харин айл хэсэж болохгүй. Бага насны хүүхэдтэй айлаар орж бэлэг горьдож болохгүй.
монгол:
Гэр бүлийнхээ хүрээнд золгох нь зөв байх.Нээх хавтгайран хэсэхгүй байвал.
2020-01-30
ИРГЭН:
ХИЛЭЭ ХААЖ, БАЯР тэмдэглэхээ ЗОГСООМООР БНа ШҮҮ
2020-01-30
АА:
ОДОО УРЬД ХӨРШӨӨС ЭЛДВИЙН ЧИХЭР ЖИМС ОРУУЛАХГҮЙ БМААР БНА ШҮҮ
2020-01-30
ИРГЭН:
ЗӨВ, Цагаан сар гэж олуулаа ЦУГЛАЖ БУСАДДАА ВИРҮС тараах эх үүсвэр болно шүү дээ. Эрүүл АМЬД бх нв чухал биз дээ
2020-01-30
!!!!:
ZOW ! Er ni gaduur dotuur bugd l yarij b na ! Ene udaadaa Zagaan sariig ogjoy gej ! Gertee Eej aawtaigaa zolgood l hool zaigaa hiij ideed neg bayrlachihwal bolno sh dee !
2020-01-30
АА:
ОДОО УРЬД ХӨРШӨӨС ЭЛДВИЙН ЧИХЭР ЖИМС ОРУУЛАХГҮЙ БМААР БНА ШҮҮ
ИРГЭН:
ЗӨВ, Цагаан сар гэж олуулаа ЦУГЛАЖ БУСАДДАА ВИРҮС тараах эх үүсвэр болно шүү дээ. Эрүүл АМЬД бх нв чухал биз дээ