ТИТЭМ ВИРУС: ОХУ таван муж дахь хилээ хаав
2020-01-30


Москва хотод Засгийн газрын байранд ОХУ-д титэм вирус нэвтрэх, дэгдэхээс урьдчилан сэргийлэх шуурхай штабын хурал болжээ. 

 

Энэ штабын тэргүүн, дэд сайд Татьяан Голиковагийн мэдэгдсэнээр Орос улс халдвараас сэргийлэхийн тулд нэмэлт арга хэмжээнүүд авахаар болсон байна. 

 

Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Приморск муж, Өвөр Байгал, Амур муж, Хабаровск хязгаар, Еврейн автономит муж гэсэн таван бүс нутагт Хятадтай хиллэх хуурай замын хилийг хаажээ.

 

Мөн эрүүл ахуйн хяналт шалгалтан дор Хятадаас иргэдээ оруулахын дээр Хятадын иргэд эх орон руугаа буцах боломжийг хангаж өгөхөөр болжээ.

 

Түүнчлэн нэгдүгээр сарын 31-ний 00 цагаас эхлэн Хятадтай харилцах төмөр замын харилцааг зогсоож байгаа бөгөөд гагцхүү долоо хоногт хоёр удаа явдаг Москва-Бээжин, Бээжин-Москва чиглэлийн галт тэрэгний хуваарийг хэвээр үлдээсэн байна.

 

Мөн ОХУ-д суралцдаг, одоогоор эх орондоо буцсан  Хятад оюутнуудад амралтыг гуравдугаар сарын нэгэн хүртэл сунгасан талаар мэдээлэл хүргэхийг Оросын их дээд сургуулиудад уриалжээ. 

 

Ойрын өдрүүдэд Оросын Тээврийн яам болон Гадаад хэргийн яам БНХАУ дахь Оросын иргэдийн тоог гаргаад, эргүүлэн авчирахаар төлөвлөж байгаа аж. Үүний дараа Хятадтай харилцах агаарын харилцаанд өөрчлөлт оруулах эсэх талаар шийдвэр гаргах юм байна.

 

ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д амиа алдсан хүний тоо 162 боллоо

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
uursdiinkh ni barilgiin biznes nurna geed aigaad barilgiin material,hool huns geed tom gariin naimaag ah duugiinhee ner deer hiideg.
2020-01-31
1.Нууц амрагуудынх нь бандаашний бизнэс зогсох гээд, 2. Орж ирэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа, далимдуулж хэдэн тэрбумаар нь төсвөөс гаргуулж хусах гэсэн бүлэглэл хүлээж байна 3. Визний асар том наймаа явагдаж байна, өдөрт вагон вагоноор дайжсан хятадууд орж ирж байна, тэднийг цагдаагийн хамгаалалт доор зохион байгуулалттай нэвтрүүлж байгаа
2020-01-30
бодлын хулгайч:
ХӨӨЕ МОНГОЛД ТӨР ГЭЖ БАЙНА УУ. ОРОС, КАЗАХСТАН ГЭЭД ХЯТАДТТАЙ ХИЛЛЭДЭГ ОРНУУД ХИЛЭЭ ХААЖ БАЙНА. МАНАЙХ ЯАХ ВЭ. МОНГОЛ ХҮНИЙ ГҮНДҮҮГҮЙ ТЭНЭГ ЗАНГААРАА ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭЭД Л ЗЛОГОЖ ҮНСЭЛДЭЭД ИДЭЖ УУГААД ВИРУС ГЭЭЧИЙГ НЬ ТАРААГААД БАЙХ УУ. ИЙМ ҮЕД ХИЛЭЭ ХААСНААР МОНГОЛ ӨМСӨӨД ҮХЭХГҮЙ. ҮҮРД ХААХ ГЭЖ БАЙГАА БИШ. ДЭЛХИЙН ХЭН Ч ОЙЛГОНО. ТЭР ВИРУС ОРООД ИРВЭЛ МАНАХ ШИГ ЦӨӨН ХҮН АМТАЙ ОРОН СӨНӨНӨ. МУУГААР БОЛДОХОД. ХИЛЭЭ ХАА. ЭНЭ УДАА ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХЭЭ АЛБАН ЁСООР ЦУЦАЛ. АРД ТҮМНЭЭ БОД. ЦААНА Ч ТАХАЛ АЙСУЙ
2020-01-30
бодлын хулгайч:
ХӨӨЕ МОНГОЛД ТӨР ГЭЖ БАЙНА УУ. ОРОС, КАЗАХСТАН ГЭЭД ХЯТАДТТАЙ ХИЛЛЭДЭГ ОРНУУД ХИЛЭЭ ХААЖ БАЙНА. МАНАЙХ ЯАХ ВЭ. МОНГОЛ ХҮНИЙ ГҮНДҮҮГҮЙ ТЭНЭГ ЗАНГААРАА ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭЭД Л ЗЛОГОЖ ҮНСЭЛДЭЭД ИДЭЖ УУГААД ВИРУС ГЭЭЧИЙГ НЬ ТАРААГААД БАЙХ УУ. ИЙМ ҮЕД ХИЛЭЭ ХААСНААР МОНГОЛ ӨМСӨӨД ҮХЭХГҮЙ. ҮҮРД ХААХ ГЭЖ БАЙГАА БИШ. ДЭЛХИЙН ХЭН Ч ОЙЛГОНО. ТЭР ВИРУС ОРООД ИРВЭЛ МАНАХ ШИГ ЦӨӨН ХҮН АМТАЙ ОРОН СӨНӨНӨ. МУУГААР БОЛДОХОД. ХИЛЭЭ ХАА. ЭНЭ УДАА ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХЭЭ АЛБАН ЁСООР ЦУЦАЛ. АРД ТҮМНЭЭ БОД. ЦААНА ЧИНЬ ТАХАЛ АЙСУЙ
2020-01-30
zochin:
Монголын төр ОХУ -ын адил Хятад улстай залгаа хилийг хаах шаардлагатай. Монголын төр иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амаьдрах эрх, ард түмний тусгаар тогтнолыг хамгаалах үүргээ биелүүлэх ёстой.
2020-01-30
Manan:
Hilee haagaachee oros haaj bhad
2020-01-30
МАН:
Манай дарга нарт хилээ хаах зүрх дутна. Тэгээд УИХ-н гишүүд өөрийх нь авгай хүүхдийх нь бизнес хаандах учраас чадахгүй. Тэр вирус бол хамаагүй тэд ямар тусах биш
2020-01-30