Амиа хорлох гэсэн залуугийн үйлдлийг таслан зогсоожээ
2020-01-30

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо иргэн 26 настай эрэгтэй М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдаж хаалгаа дотроос нь түгжсэн тул хаалгыг онгойлгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 2020.01.30-ны өдрийн 05:00 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 05:08 цагт очиж, 15 минут ажиллаж хаалгыг онгойлгон иргэн М-ийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zovhon arhibish baihaa….davhar yanz byriin setgezed nolooloh um heregledeg bolsonii gai shyydee, uhaan sanaagaa aldaj amia horloh hyn alah hereg hiideg
2020-01-30