Увс аймагт газар хөдөлжээ
2020-01-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ховд багийн “Таван бэлчир” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т, 2020.01.29-ний өдрийн 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мөн өдрийн 09:31 цагт Онцгой байдлын албанд мэдээллэсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин