Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарласан 14 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан
2020-01-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Титэм вирусын дэгдэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар титэм вирусын халдварын 6065 тохиолдол бүртгэгдэж БНХАУ-д 132 хүн нас барсан болохыг мэдээллийн эхэнд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица хэллээ.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "БНХАУ-ын Ухань хотод суралцаж байсан дөрвөн оюутан, Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг тохиолдол, Хонконг-Улаанбаатарын нислэгээр ирсэн дөрвөн хавьталт гээд нийт 14 хүнийг нэгдүгээр сарын 28-нд манай төвийн клиникт тусгаарласан. Эдгээр иргэний хариу сөрөг гарсан учраас зөвлөгөө өгөөд эмнэлгээс гаргасан. 

 

Харин өчигдөр ХӨСҮТ-д дөрвөн иргэн ирж шинжилгээ өгч шалгуулсан. Энэ шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Шинжилгээний хариу гарсан тохиолдолд мэдээлэл өгнө" гэлээ.

 

Монгол Улсад титэм вирусын халдвар бүртгэгдээгүй байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
!!!!!!!!!!!!:
Yg une biz ta nar unen yarij b na uu / Itgeltei b na uu ????
2020-01-30