Д.Эрдэнэбат: Эрүүл ухаантай хүмүүс нь "согтуу" болчих юм
2020-01-30

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчийг наймдугаар сарын нэгнээс ажлаа хүлээлгэж өгөх Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналд гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат: 

 

-Анхны хэлэлцүүлгээр шийдэгдсэн асуудлыг бүгдийг нь унагаж, унасан асуудлыг 3/2-ын саналаар босголоо. Хууль зөрчиж байна гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Орон нутгийн төлөөллийн хурлын хуулийг батлахад олонхиороо хүч түрж болохгүй. Чуулган дээр шийдсэн асуудлыг бүлэг дээр өөрчлөөд оруулаад ирэх юм. Төрийн албан хаагч бол хамгийн үнэ цэнэтэй боловсон хүчин. Төрийн албан хаагчийг зургаан сарын өмнө ажлаас нь чөлөөлөх нь зөв. Эрүүл ухаантай хүмүүс нь согтуу болчих юм. Сонгууль болохоор ингээд байгаа юм уу. Орон нутгийн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч дөрөвдүгээр сарын нэгнээс ажлаасаа чөлөөлөгдөх нь зөв. Би энэ санал асуулгаас хойш санал хураалтад оролцохгүй. 

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 

 

-Төрийн албан хаагчаа цөөлье гэж ярьж байгаа мөртлөө хамгийн шилдэг нь төрд ажиллаж байгаа гээд сонин юм яриад байх юм. Наймдугаар сарын нэгэн гэдэг хамгийн оновчтой хугацаа. Ард иргэд зун алга болдог. Тэр үед төрийн албан хаагч сахиад сууж байдаг. Төрийн албан хаагчид сонгон шалгарууулалтын журмаараа явна. Бүтээн байгуулалтын ажил өрнөдөг улсад  төрийн албан хаагчид ажлаа хийж байх ёстой гэлээ. 

 

Ингээд дээрх саналыг гишүүдийн 69 хувийн саналаар дэмжсэн юм. Ийнхүү 11 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараагаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг баталлаа. 

Shuud.mn
Сонин хачин
ямар олигтойдоо төрийн албан хаагч болох вээ дээ 1 компанид сар ч ажиллаж чадахгүй хөөгдөх нусан тагнууд л сууж байдагшд
2020-01-30
Ta nariin hiij baigaa togloom eeree eryyl bys?ajil syy heterhii ylairbal ta nar galzyyrch medne syy!
2020-01-30
Hamgiin hogin novsh.zailuul eneiig
2020-01-30
!!!!:
Dankaichihaad l chi odoo yu we ! Nanjid kurtsen Kun tegeed eruul saruul boliihiimuu chamiinhaar aan !
2020-01-30
зочин:
Энэ Д.Эрдэнэбат гэдэг нөхөр бол хорлон сүйтгэгч шүү
2020-01-30