ТИТЭМ ВИРУС: Амиа алдсан хүний тоо 213-д хүрч, ДЭМБ онц байдал зарлалаа
2020-01-31

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг ТАСС дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 9390 болж, 213 хүн амиа алдаж, 116 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ. 

 

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр өвчний тохиолдол илэрч байгаа тоогоороо Хубэй муж урьдын адил нэгдүгээрт жагсаж байгаа бөгөөд энэ муж болон мужийн төв Ухань хотод халдвар авсан 6,1 мянган тохиолдол, 204 нас баралт бүртгэгдээд байгаа юм.

 

Харин эмчилгээ үр дүнд хүрч  116 хүн эмнэлгээс гарсан бол эмнэлэгүүдэд 5000 гаруй хүн эмчлүүлж, 32 мянган хүн өвчтнүүдтэй хавьталтай байсан гэдгээрээ эмч нарын хяналтанд байгаа аж.

 

НҮБ-ын дэргэдэх Хятадын байнгын төлөөлөгч Чжан Цзюний мэдэгдснээр Хятадад дэвшил гарч байгаа гэнэ. "Өмнө нь бид ямар вирус болохыг мэддэггүй байсан бол одоо таньсан, өмнөх төрлийн вирусуудыг шинээс ялгаж чаддаг болсон. Энэ бол зарчмын хувьд дэвшил" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага   БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотойгоор шуурхай хуралдаан хийлээ. Хуралдаанаар БНХАУ-д дэлгэрч, хэд хэдэн улс оронд тархаж байгаа шинэ төрлийн титэм вирусийн халдварт өвчний тархалтыг "Дэлхий Нийтийн Онцгой Байдал" (Global Health Emergency of Inter-national Concern) хэмээн зарлав.

 

Онцгой байдлын түвшинг зарласнаар улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгахын дээр олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авч болно гэж ДЭМБ мэдэгдсэн байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ДЭМБ:
ДЭМБ шал балай газар нэг байна тараагаад нутаг нутаг руу явуулбал таарна
2020-02-04
Зочин:
Энэ ногоо туршлага судалдаг их хурлын гишуудыг явуулаад нэг шалгуулаад ямар байдгыг нэг узуулээд ируульеэнд ингэж хор найруулан залуучууддаа явуулаж байхаар тэгэх уу
2020-01-31