ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д сэтгэлзүйн дэмжлэг өгөх шууд утас ажиллуулна
2020-01-31

 

Хятадад шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор тус улсын иргэдийн дунд айж цочирдох зэргээр сэтгэлзүйн хямралд орох тохиолдол багагүй гарч байгаа тул Аньхой мужид энэ асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан талаар Синхуа мэдээллээ.

 

Тодруулбал, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх шууд утас ажиллуулж эхэлсэн бөгөөд энд 73 сэтгэл судлаач, сэтгэцийн эмч эмнэлгийн ажилтнууд зэрэг олон нийтэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотойгоор үүссэн сэтгэлзүйн хямралыг даван гарахын тулд дээрх төрлийн шууд утасны тоог нэмнэ гэж Аньхой мужийн эрх баригчид мэдэгджээ. 

 

ТИТЭМ ВИРУСИЙН талаарх 4 төөрөгдөл

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин