АРИГ банкны эргэн тойронд
2020-01-31

 

"Ариг" банкны менежментийг Монголбанкнаас томилогдсон баг хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр Гүйцэтгэх захирлын орлогч асан Р.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлж, Монголбанкнаас томилогдсон менежментийн баг Гүйцэтгэх захирлын ажлыг болон Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм.  Менежментийн баг шаардлагатай тохиолдолд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлэх эрхтэй ажээ.

 

Бүрэн эрх төлөөлөгч томилогдсон мэдээллийн цаана юу байгааг нягталж үзэхээр бид сурвалжлагчаа илгээлээ. Манай сурвалжлагч дараах нөхцөл байдлыг тодруулав.

 

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан: - Нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргах гол үндэслэл нь Хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүсч, хурлаа хийж чадахгүй байгаа. Үүний улмаас ТУЗ нь бүрэн томилогдож чадахгүй, хууль, эрхзүйн чадамжгүй болсон. Энэ нь банкны зохистой засаглалыг алдагдуулах эрсдэл нүүрлэсэн учраас Монголбанк хуульд заасан үүргийнхээ дагуу нөхцөлт удирдлагыг томилж байна хэмээн ярилаа.

 

Сайн зүйл нь Ариг банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байгааг Ариг банкны вэб сайтад мэдээлжээ. Мөн 2019 онд 806 сая төгрөгийн ашигтай ажилласан ба өнгөрсөн жилүүдийн ашигтай нийлээд нийт хуримтлагдсан ашиг нь 3.6 тэрбум төгрөг болсон байна. Тиймээс хадгаламж эзэмшигч, харилцагчдын хувьд айх зүйлгүй тайван байж болох аж.

 

Компанийн засаглал яг юун дээр доголдсоныг тодруулахад: - Эрэл группыг үүсгэн байгуулагчид болох эхнэр, нөхөр Д.Сэргэлэн, Б.Эрдэнэбат нар банкинд хувь нийлүүлэхээр бусад хувьцаа эзэмшигчдээс оруулсан хөрөнгийг банкны балансад тусгалгүй, зориулалтын бусаар ашигласан, залилан мэхлэх үйл ажиллагаа явуулсан ажээ. Тэд нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийг бусдаас залилан мэхлэсэн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм.

 

Д.Сэргэлэн, Б.Эрдэнэбат нарыг банкны хууль, Монгол банкны шаардлагыг биелүүлэхгүй өдий хүртэл дураар авирлахад нь хаацайлж, зөөлөн хандаж даваргасан нь хүн нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан аж. Тэрээр Улаанбаатар импекс" ХХК-нд Ариг банкны хувийг худалдан авах саналыг дамжуулан зуучилж байсан агаад хожим зөрчил үүсэхэд зохицуулалгүй нэг талыг барьж, Б.Эрдэнэбатад илтэд үйлчилж байсан хэмээн эх сурвалж хэллээ.  

 

Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилох замаар банкны үйл ажиллагааг сайжруулсан жишээ цөөнгүй байдаг байна. Түүнээс онцлоход одоогийн ХААН банк 1998 онд Хөдөө аж ахуйн банк нэртэй байхад банкинд БЭТ томилогдож, үйл ажиллагааг сайжруулж сэргээж байжээ. Тухайн үед Монголбанкнаас БЭТ-ийн багт одоогийн УИХ-ийн дарга Г.Занданшатар, УИХ-ийн гишүүн Б.Жавхлан нар томилогдон ажиллаж байсан байна.   

 

Иймээс Ариг банкинд БЭТ томилогдсон нь харин ч харилцагчдын эрх ашгийг хамгаалах зөв алхам хэмээн салбарын мэргэжилтнүүд үнэлж байна.

Э.Сонор

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БЭТ гэдэг нв Банкийг Эцсийн замд нь үдэх Төлөөлөгч гэсэн үгшдээ
2020-01-31
Zochin:
Улаанбаатар Импэкс гээд байхын Номин Холдинг гэдгийг нь хэлээч!
2020-01-31